Нийтийн тээвэр цахим хэлбэрт шилжээд багагүй хугацаа өнгөрсөн. Цахим шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сурагчид сургуулиасаа 3000 төгрөгөөр карт худалдаж аваад. Нийтийн тээврээр 200 төгрөгөөр үйлчлүүлнэ гэж албаныхан мэдээлсэн. Харин энэ асуудлыг Монголын сурагчдын холбооныхон эсэргүүцсэн талаар бид өмнө мэдээлсэн. Эсэргүүцсэн шалтгаанаа, “Дээд сургуулийн оюутнууд үнэ төлбөргүйгээр автобусаар зорчиж байхад сурагчид 200 төгрөгөөр үйлчлүүлэх нь буруу. Дээрээс нь картыг сар, улирлаар нь цэнэглэсэн тохиолдолд бага ангийн сурагчид өдөржин автобусаар яваад мөнгөө дуусгах магадлалтай” гэж тайлбарласан. Тиймээс тэд сурагчийн картыг үнэгүй болгох асуудлаар “Улаанбаатар смарт карт” компанид мэдэгдэл хүргүүлсэн боловч сурагчдыг үнэгүй зорчуулах боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа тус компани мэдэгджээ. Эх сурвалж: zaluu.com
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл