Кардашиан ухаан алджээ

5vho0lrrbbmpquugpuhff0j09tРеалити шоуны од Ким Кардашиан өчигдөр 14.00 цагийн орчимд Нью Йоркийн нэгэн эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Кардашиан таван сартай жирэмсэн бөгөөд өчигдөр гэнэт ухаан алдаж унасан байна. Эмч нарын мэдээлснээр “Кардашиан сүүлийн өдрүүдэд биеийн жингээ нэмэхгүйн тулд жимс жимсгэнэ, ногоо болон шим тэжээл багатай хүнсээр хооллосон учир ийнхүү ухаан алдаж унах шалтгаан болсон” гэжээ.

Тэрбээр мах болон өөх, тостой хоолноос татгалзаж, байнга ногоо идэх болжээ. Тэрбээр эмнэлэгээс гарсаныхаа дараа твиттертээ “Би зүгээрээ. Ирээдүйд мэндлэх шинэ хүнийхээ төлөө илүү сайн идэж, илүү сайн амрах болно. Хэтэрхий их жин нэмж байгаадаа сэтгэл дундуур байна. Гэхдээ би эрсдлийг даван туулах болно” гэж жиргэжээ.

www.shuud.mn

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …