Монгоын урлагт “Хэцүү анги” олон ангит киноны ааштай багшийн дүрээр олонд танигдсан жүжигчин Навчааг монголын ард түмэн хэдийн таних болсон. Хар багаасаа хүнд хэцүү амьдралыг туулж, хангалттай зовлон үзсэн нэгэн гэдэг. Түүнийг бага байхад нь эцэг, эх нь салж, улмаар бяцхан Навчааг авга эгч, эмээ нь өсгөсөн байна. Ээж нь өөр хүнтэй гэрлэж, аав нь архинд орж энэ бүх хүнд хэцүүг туулж, буруу замаар будаа тээлгүй өдий зэрэгтэй, жүжигчин болсныгоо яах аргагүй авга эгчийнхээ гавьяа гэж боддог аж. Тиймээс ч авга эгчийгээ “ээж” хэмээн хайрлаж, хүндэлж явдаг гэнэ лээ. Бага насандаа зовлон үзэж, ядуу тарчиг өссөн охин хүнтэй гэрлээд ч бас л жаргасангүй тухайгаа ний нуугүй хэлдэг шударга эмэгтэй. Түүний нөхөр нь мэргэжлийг нь ойлгохгүй, хардаж, үргэлж зовоодог байсан тухай нэгэн ярилцлагадаа дурьджээ. Тэрбээр “Гэр бүлийн хүнтэйгээ үл ойлголцлын улмаас тусдаа амьдардаг. Найман настай хөөрхөн охинтой. Уран бүтээлч хүнийг ар гэр нь ойлгохгүй л бол угаасаа амжилт гаргах үндэс байхгүй. Тэгээд л үл ойлголцлоос болоод гэр бүл салалт үүсдэг. Би өөрөө хойд эцгийн гар харсан болохоор охиноо хойд эцгийн гар харуулахгүй ахиад хүнтэй суухгүй гэж боддог” хэмээжээ.
эх сурвалж: agshin.mn