Европчууд шар айрагийг “шингэн талх” хэмээн нэрлэн зохистой хэрэглэж ирсэн нь санамсаргүй хэрэг биш гэнэ. Судалж үзвэл шар айрагт 30 гаруй төрлийн хүний биед ашиг тустай эрдэс бодис ба микроэлемент байдаг нь энэ нь ихэнхдээ амуу соёлжноос үүсэлтэй. Гэхдээ шар айрагны эх орон гэгдэх европ тэр тусмаа герман улсад шар айрагийн уламжлалт найрлагыг ёсчлон мөрддөж ийм чанарыг гаргаж авдаг ажээ.
Хүн өдөрт нэг литр шар айраг уухад магни ба фосфорын хэрэгцээгээ 50 хувь, калийн хэрэгцээг 20 хувь хангадаг гэсэн тооцоо байдаг. Ялангуяа калийн хэмжээ их байдаг нь зүрхний өвчинөөс урьдчилан сэргийлэх, цөс ба давсагт чулуу үүсэхээс найдвартай сэргийлж өгдөг байна.
Шар айрагт Менделеевийн үелэх системийн ихэнхи элемент байдаг учраас түүнийг зөв хэрэглэж байгаа хүмүүс ихэнхдээ бат бөх эрүүл мэндтэй, сайхан сэтгэлтэй байдаг. Шар айрагны үйлдвэрийн ажилчид судасны даралт ба зүрхний өвчнөөр огт өвчилдөггүй бөгөөд урт насалдаг байна.
Шар айрагны найрлаганд цайр ихээр агуулагддаг нь ялангуяа эрчүүдийн хувьд олзуурхууштай зүйл ажээ. Учир нь цайр эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагаанд сайн үүрэгтэй. Түүнчлэн олон зууны турш хүн төрөлхтөний хамгийн гол дайсны нэг нь чихрийн шижин байсаар ирсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн дэлхий дээр сая сая хүн энэ өвчинөөр зовж байна. Чихрийн шижин өвчин инсулины дутагдалаас үүдэлтэй. Гэтэл инсулины гол бүрдүүлэгч нь цайр байдаг.
Монгол шиг өндөрлөг эх газарт оршдог үндэстнүүдийн дунд судалгаа хийхэд ихэнхи нь нам нуруутай, бэлгийн хөгжил тийм ч өндөр биш болох нь тогтоогддог байжээ. Америкийи эрдэмтэд Иран, Түвд зэрэг эх газрын өндөрлөг түвшинд амьдардаг ард түмнүүдийг нарийн судалсны дүнд цайрын цутагдалтай болохыг тогтоосон гэдэг. Угаас газрын хөрсөнд нь цайр үгүй бөгөөд ургасан ногоо ургамал нь цайргүй, түүнийг идсэн малын мах нь цайрын найрлагагүй ингээд хүмүүс нь цайраар дутагддаг ажээ.
Хэрэв та болоод танай гэрийнхэнд ялангуяа бага насны хүүхдэд газар шорооны үнэр тун сайхан санагдах бол энэ нь цайрын дутагдалтай холбоотой байдаг. Насанд хүрсэн хүн бага зэрэг шар айрагийг зохистой хэрэглэх нь цайрын дутагдалаа нөхөх боломжийг олгодог. Цайрын дутагдал нь хүний таван мэдрэхүйг сулруулдаг муу үр дагавартай. Ялангуяа хүний хараа ба үнэрлэх чадварыг сулруулдаг. Хүнд цайр байнга дутагдвал элэгний церроз болон судас нарийсах өвчинүүдэд өртдөг билээ. Нөгөө талаар цайр илүүдвэл хүний биед хоргүй болоод хортой хавдар үүсдэг. Гэхдээ хүн жирийн хүнс ундаанаас илүүдэл цайр авах ямар ч боломжгүй. Цайрын илүүдэл нь голдуу цайрдсан сав суулга хэрэглэснээс үүдэлтэй байдаг ажээ. Цайрдсан сав суулганд хоол хүнс бэлдэх, хадгалах нь цайрын илүүдэл үүсгэж улмаар хавдар үүсгэх аюултай.
Цайрын дутагдалын улмаас эрэгтэй хүний толгой оройгоосоо халзарч цоордог учраас ялангуяа эрчүүдэд долоо хоногт 1-2 хоёр аяга шар айраг уучихад гэмгүй бөгөөд харин ч эсрэгээр сайнаар нөлөөлнө. Хүний нүүрний батга, хатиг зэрэг өвчиний эсрэг эм түрхмэлийн гол найрлага нь цайр байдаг. Ер нь арьсны олонхи үрэвсэлт өвчний түрхлэг нь цайрын найрлага байдаг юм.Цайрыг «амьдралын металл» гэж эрдэмтэд нэрлэсэн нь ийм учиртай.
Энэ бүхний эцэст цайрыг хаанаас авч болох тухай асуулт гарцаагүй гарч ирдэг. Тэгвэл цайрын гол нийлүүлэгч нь улаан буудай юм.
Өнөө цагт хүмүүс буруу хооллох болсон. Ажил төрөлдөө шахагдаж яаруу сандруу түргэн хооллодог. Үүний улмаас өөрт хэрэгтэй элементүүдийг огт авч чаддаггүй. Тэгвэл энэ дутагдалыг долоо хоногт 1 -2 аяга шар айраг ууснаар нөхөж болдог. Тийм ч учраас өндөр хөгжилтэй орны иргэд үе үе аяга шар айраг ажлаас гэртээ харих замдаа уудаг байна. Гэхдээ шар айрагийг согтотлоо, ухаан балартал уух хэрэггүй. Мэдээж шар айрагийг ийн хэтрүүлж уух аваас хор болно.
Хүмүүс яг аяга хоол иддэг, аяга цай уудаг шигээ хэтрүүлэлгүй аяга шар айраг уугаад байвал эрүүл мэндэд нэн тустай. 7 хоногт хоёр аяга шар айраг уухад хүн кали, магни, цайр, кобальт, зэс зэрэг элементийн дутагдалд хэзээ ч ордоггүй болох нь шинжлэх ухаанаар батлагдсан.
эх сурвалж: emegteichuud.mn