Алдартай рэппер Канье Уэст ганц охиноо хамгийн өндөр орлоготой, бяцхан од болгохоор шийджээ. Норт охин ёстой “алтан хүүхэд”. Төрөхдөө л баян чинээлэг байсан тэрбээр эцэг, эхийн хайр энхрийлэлд умбан өсч хүссэн бүхнээ авдаг нэгэн.
Гэвч эцэг Канье Уэст нь бяцхан охиноо хар нялхаас нь карьер хөөлгөж өөрөө мөнгө олдог болгоно хэмээн айлджээ. Иймээс Норт охин эцэг, эхээрээ тэжээлгэхгүй гэнэ. Канье өөрийн эхнэр Ким Кардашяны гэр бүлийн реалити шоунд охин Нортыгоо оролцуулах гэж байна. Тэгээд охин нь өөрийнхөө авьяасаар мөнгө хийх юм байх. Норт охин өнгөрсөн улиралд тэрхүү реалити шоунд 2-3 удаа зурвасхан гарсан.
Харин одоо тэр шоуны байнгын оролцогч болно. Үүгээр ч зогсохгүй Канье төрсөн охин нь бусдаас илүү их мөнгө авах ёстой гэж мэдэгджээ. Бүр ээжээсээ ч их шүү. Суусан газраасаа шороо атгадаг Ким Кардашянаас илүү их мөнгө олно гэдэг ёстой төсөөлшгүй мэт.