1.5 сая долларын үнэтэй гайхалтай зургыг 12 настай хүү гэмтээжээ

WPTV_DAMAGED_PAINTING_1440521091392_23169683_ver1.0_640_480Тайваний Тайпей хотод маш азгүй гэмээр нэгэн осол болжээ. Үзэсгэлэн үзэж явсан 12 настай сурагч санаандгүй байдлаар бүдэрсэн байна. Тэрээр бүдрэхдээ урлагийн гайхалтай бүтээл болох Да Винчигийн 1,5 сая долларын үнэтэй зургийг гэмтээжээ. Түүнийг үзэсгэлэнгийн дотор байрлах нууц камераар шүүж байж барьсан байна. Золгүй байдлаар зургийг гэмтээсэн ч энэ нь маш үнэтэй бүтээл тул даатгалаар сэргээх мөнгийг нь нөхөн гаргаж чадна гэдэг асуудалтай байгаа аж. Үзэсгэлэнгийн ажилчид хамгаалалтыг хэтэрхий ойрхон байрлуулсанаас энэхүү санаандгүй осол гарсан аж. Бусад бүтээлүүдийн хамгаалалтыг сайжруулан зайг холдуулсан байна. Тайваний урлагийн бүтээл сэргээгч нар энэ бүтээлийг сэргээхээр яаралтай ажиллаж байна. Будаг болон бусад зүйлийг янзалж сэргээх боломжтой ч урагдсан хэсгийг хэрхэн янзалах талаар одоохондоо ажилчид ярилцаж байгаа гэнэ. Сурагч болон түүний ар гэрийнхэн маш их цочролд орсон байгаа бөгөөд төлбөрийн асуудал тэдний санааг маш их зовоож байгаа аж.

stream_img

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …