ШШГЕГ-ын харъяа хорих 401, 411 дүгээр ангийг Засгийн газрын тогтоолын дагуу хувьчлахаар болсон. ХУД-ийн XI хорооны нутаг дэвсгэрт орших 5.3 га газар, 29 нэрийн үл хөдлөх хөрөнгөтэй хорих ангиудыг өчигдөр 7.8 тэрбум төгрөгөөс дуудаж худалдах байсан ч хойшиллоо.
Энэ талаар ТӨХ-ноос тодруулахад “Дуудлага худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүд ирээгүй учраас хойшилсон” гэв. Дуудлага худалдаагаар хувьчилж авсан тал эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлснөөр шилжүүлж авах эрх үүсэх юм.
С.Саруул