Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн өрөөнд өнжжээ

index_2МАХН-ын дарга Н.Энхбаяр гадаадаас ирж, Төрийн ордноор үзэгдэх нь ихэссэн.

Өчигдөр л гэхэд Ерөнхий сайдын өрөөнд өнжсөн сурагтай. Н.Энхбаяр болон Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөгөөр орж гарч өнжжээ. Тэд Ерөнхий сайдын өрөөгөөр яагаад эргэлдэх болсон нь улс төрийн хүрээнийхэний сонирхолыг ихэд татаж буй юм.

Үндсэндээ ээлжит бус чуулган хаасан энэ үед Төрийн ордонд Шударга ёс эвслийнхэн л бужигнаантай байгаа юм.

МАХН, МҮАН “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хэнийг сайдаар нэр дэвшүүлэх дээрээ тогтоогүй байгаа бололтой.

“Шударга ёс” эвсэл оногдсон гурван суудлын хоёрыг нь МАХН, нэгийг нь МҮАН авахаар болсон гэх мэдээлэл бий.

МҮАН-аас Шадар сайдын суудлыг авч  Н.Батцэрэгийг дэвшүүлэхээр зүтгүүлж буй гэх мэдээлэл олонтаа цацагдсан.

МАН-ын сайд нарыг огцруулсны дараа УИХ-ын гишүүн Г.Уянга “Салсан нөхрөө эргээд ирэхэд нь Шударга ёс эвсэл хэрхэн хүлээж авахыг би мэдэхгүй байна. Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл бий. Тодруулбал, Дубайн гэрээ. Монголын баялагаар барьцаалж Рио Тинтод зээл авч өгсөн. Хөрөнгө оруулагч талд хэт давуу байдал олгож улс эх орноо хохироосон. Энэ бол таныг огцруулах хангалттай үндэслэл. Тиймээс би одоо таныг огцруулах гарын үсгийг цуглуулна” хэмээн мэдэгдэж байсан.

Тэрээр гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаагаа сошиалаар зарлаж байсан билээ. Гэвч Н.Батцэрэг Шадар сайд болно гэх чимээнээр таг болчихсон. Магадгүй Ерөнхий сайд өөрийгөө огцруулах гарын үсгийг Шадар сайдын суудлын тохироогоор зогсоосон ч байж мэдэх.

www.medeelne.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …