Өчигдөр соошил медиад #Greatfallofchina хаштаг трэнд боллоо. Хятадын хөрөнгийн зах зээлийн үймээн Азийг хүрээлсэн зах зээлүүдэд доргилт өгч, зарим компаниудын хувьцаа унах хүртэл аюул нүүрлэв. Ийм үед ихэнх компанийн удирдлагууд дэмий санаа зовж суух эсвэл ажилчдаа урамшуулах боломжийг үл тоон суудаг. Харин Starbuks-ийн гүйцэтгэх захирал Ховард Шульц 190,000 орчим ажилчдынхаа санаа зовнилыг үгүй хийж, тэдэнд урам өгөхийн тулд нэгэн онцгой мэйлийг илгээжээ. Үүгээрээ тэр хямралыг ажрахгүй өнгөрөх зөв тактиктай, бусдыг магтаж, үнэлэх чадвартай удирдагч болохоо харуулсан юм. Starbucks–ын түншүүд, компанийн үйл ажиллагааг явуулж буй удирдлагууд, ажилчиддаа илгээсэн түүний захидлыг бүрэн эхээр нь дор орчуулан хүргэлээ.