Зүүн Хятадын Жежянг мужийн Вэнзоу хот пот рестораны зөөгч энэ сарын 24ны өдөр үйлчлүүлэгч эмэгтэй рүү халуун буцалсан ус асгажээ. Тэрээр хоолны савны хагасаар халуун буцалсан ус авч үйлчлүүлэгч эмэгтэйн нуруу руу асгасан аж. Үүнийг утсан дээрээ бичлэг хийж авсан үйлчлүүлэгч интернетэд бичлэгийг тараасан ба тэр даруй маш олон хүний анхаарлыг татсан байна. 18 настай Зу гэх зөөгч хэргийг үйлдсэнийхээ дараа рестораныг орхин явсан ба цагдаа нар түүнийг баривчилан саатуулжээ.
Үйлчлүүлэгч, зөөгч хоёрын хооронд бага зэрэг маргалдаан үүссэнийг менежер мэдүүлсэн юм. Үйлчлүүлэгч зөөгчийг саванд халуун ус дүүргэхийг шаардсан бөгөөд зөөгч ус хангалттай байгааг хэлсэн аж. Гэвч үйлчлүүлэгч нэмэхийг шаарджээ. Зөөгч нэмж ус хийсэн боловч үйлчлүүлэгч менежерт гомдол гарган түүнийг загнуулан шийтгүүлсэн байна. Харин зөөгч уурлан хоолны савны хагасаар халуун ус дүүргэн юу ч хэлэлгүй үйлчлүүлэгч эмэгтэйн дээрээс асгасан байна. Бүсгүйн бие 42 хувийн түлэгдэлттэй шоконд орсон байдалтай байгаа юм. Рестораны зүгээс интернет бусад бүх сүлжээгээр уучлалт хүссэн ба үйлчлүүлэгчийн хохирлыг барагдуулахаа мэдэгдээд байна.
Б.Нарангэрэл