Хятадын цагаа нар Тяньжинд болсон дэлбэрэлтийн хэрэгт 12 хүнийг баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Химийн бодис хадгалах агуулахад гарсан дэлбэрэлтийн улмаас 139 хүн амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртсэн юм. Түүнчлэн аюултай дэлбэрэлтийн дараа орон нутгийн 3500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Баривчлагдсан хүмүүсийн дунд “Tianjin International Ruihai Logistics” компанийн захирал Ю Шүвэй, орлогч Дун Шесуан болон гурван ахлах менежер байгаа аж. Компанийн удирдлагуудыг аюулгүйн стандартын журам зөрчих болон авлигын хэрэгт сэжиглэн мөрдөж байгаа аж.
эх сурвалж: everyday.mn