Та аль хатагтай нь бол?

Бүсгүй хүний имиж сүрчиг үнэртэн, уруулын будаг зэрэг олон зүйлээс бүрддэг. Мөн эмэгтэй хүний мөн чанар, амьдралдаа хандах хандлага нь будалт, үнэртний сонголт, хувцаслалт, биеэ авч яваа байдлаас харагддаг гэж үздэг. Иймд эмэгтэйг гаднах төрх, хувцаслалтаар нь таньж болдог.

62590c15f3836fb3original

1. Хурц зантай хатагтай: Зарим талаар эршүүд байх нь бий. Гадаад үзэмжиндээ тогтмол анхаардаггүй. Зөрүүд, хамгийн сүүлийн үеийн загварыг дуурайхаас эхлээд хувцаслалтандаа огт анхаарахгүй ч байж чаддаг. Албан ёсны хүлээн авалтан дээр богинохон банзалтай ч ирж магад. Нүдэнд тусахгүй будах дуртай.

2. Дур булаам хатагтай: Нарийн мэдрэмжтэй. Хувцсаа хэзээ ч хайш яааш өмсдөггүй. Цүнх, туфлийнх нь өнгө заавал хоршиж байдаг. Нүүрээ донжийг нь тааруулж буддаг. Час улаан өнгөөр хэзээ ч уруулаа будахгүй. Зөөлөн үнэртэй сүрчгэнд дуртай. Зарим тохиолдолд хэт намбалаг юм шиг санагддаг.

3. Анхаарлын төвд байх дуртай хатагтай: Энэ хатагтай эрчүүдийн анхааралд өртөх дуртай. Ер нь хамт олон, найз нөхөд, тодорхой хүрээлэлд байхыг эрмэлздэг. Донжийг нь тааруулан хувцас, чамин үсний загвар, этгээд зүүлт сэлтээр бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Янз бүрийн хэлбэрийн даашинз, юбка, сарфанчик, гялгар цалгар цамц, хээ хуартай трико, өндөр өсгийт, элдэв төрлийн бүрх малгай. Энэ бүхэн тэдний хобби. Үнэндээ өөрсдөд нь ч зохидог.

4. Аж ахуйч хатагтай: Хувцаслалт, будалт зэрэгт төдийлөн анхаарал тавьдаггүй. Гэхдээ өмсөж зүүсэн бүхэн нь эдэлгээ сайтай, чанартай, гарын ая даахуйц байгааг та анзаарна. Ээмэг, бөгж зүүвэл алтыг нь сонгоно. Элдэв янзын хуурамч эдлэлийг сонгох байтугай харах ч үгүй. Өндөр өсгийтэй туфль, сорочик тэдний имиж. Жинхэнэ францын сүрчиг хааяа үнэртүүлэх нь бий. Найз нөхөддөө тусархуу, найдвартай, олон зангүй. Хавь орчмын хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг.

Эх сурвалж: mongolcom.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …