Бяцхан охин байхаасаа л урлагийн хүн болохыг мөрөөдөж Токиогийн хөгжмийн дээд сургуулийг төгссөн дуучин Нара Монголын рок поп ертөнцөд хэдийнэ байр сууриа тодорхойлсон билээ. Ээж болоод удаагүй байгаа тэрээр нэгэн телевизийн нэвтрүүлэгт урилагаар оролцож хувийнхаа амьдралыг илэн далангүй ярилцсан билээ. Хүүхдийнхээ эцгийг ихэд нууцалдаг дуучин маань энэ тухай ч нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ам нээсэн бөгөөд түүнийг 7 сартай хөл хүнд байхад орхиод явсан гэдэг. Хэдийгээр өрх толгойлсон эмэгтэй ч дайчин хөдөлмөрч нэгэн юм. Үрийн зулай үнэрлэж ээж болсноосоо хойш уран бүтээлээ түр завсарлаж гэртээ хүүгээ харахыг зэрэгцээ бүсгүйчүүддээ зориулаад гоо сайхны сургалт явуулж байсан билээ.
Цахим хуудасны найзуудтайгаа үргэлж холбоотой байж санал бодлоо хуваалцдаг дуучин бүсгүй маань өөрийн фэйсбүүктээ хүүхдийнхээ аавд зориулж үг шулуудав. Тэрээр “Энэ үрийг харах хайрлах тэврэх бүртээ чамд баярладаг ч чамайг ямар азгүй хүн болохыг бодож өрөвдөж суудаг. Хэрээний чинь тухай үлгэрийг уншаад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөв хөөрхий хаха” хэмээжээ.
Фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч тэрээр хүүхдийнхээ эцэгтэй фэйсбүүкээр дамжуулан танилцаж байсан тухай нэгэн сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрээр “Би хүүхдийнхээ аавтай фэйсбүкээр танилцаж байсан. Дахиж фэйсбүүкээр эрэгтэй хүнтэй танилцаж байхгүй″ хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн