Үндэсний сурын холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт боллоо. Тэмцээнд 15 багийн 250 орчим харваач оролцсон бөгөөд улс даяар дуурсагдах мэргэн, гоц мэргэн, хошой мэргэн, улсын мэргэн 12 оролцсон нь өрсөлдөөнийг сонирхолтой болголоо. Улсын уралдааны тэргүүн байрыг Монгол улсын гоц мэргэн, спортын мастер Л.Отгонбаяр ахлагчтай Эрдэнэт хотын “Хангарьд” спорт хорооны “Хангарьд” баг, дэд байрыг Б.Өлзийдэлгэр ахлагчтай “Петровис” ХХК-ны “Петровис” баг, гутаар байрыг спортын мастер Н.Баттөр ахлагчтай “Шинэ Налайх” баг эзэлсэн юм.
Энэ үеэр үндэсний сурын Баруун бүсийн Чуулга харваа болж нийт 200 гаруй харваач 40 сум тавьж, онч мэргэнээ сорьсоноос эрэгтэйчүүдээс спортын дэд мастер, Баян-Өлгий аймгийн харваач С.Алтанцоож 38 оноогоор нэг, спортын мастер “Алдар” спорт хорооны харваач Б.Баярсайхан 36 оноогоор хоёр, спортын дэд мастер Баян-Өлгий аймгийн харваач Н.Алтаншагай 36 оноогоор гуравдугаар байрт орсон.
Харин эмэгтэй харваанд спортын дэд мастер, Баянгол дүүргийн харваач И.Цэцэгмаа 38 оноогоор нэг, спортын мастер, “Алдар” спорт хорооны харваач Д.Норжмаа 36 оноогоор хоёр, Төв аймгийн харваач Ө.Лхагважав 36 оноогоор гуравдугаарт шалгарсан байна.