Хөөрхөн болоход чинь халбага ингэж тусална

9067Халбаганы ид шид дуусаагүй л байж шүү. Хоол хутгаж идэхийн төдийд л халбагыг чи ашиглаж байгаа бол өөрт байгаа нөөц бололцоогоо хэрэглэхгүй хаяж байгаагаас өөрцгүй ажээ.Заримыг нь чи мэддэг ч байж болох юм. Гэхдээ л мэдэхгүй зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна шүү. Ямартай ч эхлээд юу юунд, хэрхэн хэрэглэглэж болохыг нь мэдээд авчих. Хөөрхөн болоход чинь халбага ингэж тусална.

1. Гантиган маникюр хийхэд
Хумсны будагаа усанд дусааж байгаад хумсан дээрээ хээ гаргаж тавьдаг аргыг мэднэ биз дээ? Харин одоо халбага байхад усны хэрэггүй боллоо. Холихыг хүссэн хоёр өнгийн хумсны будгаа халбаган дээр дусааж хольж байгаад хумсаа дээрээс нь дүрээрэй. Ингээд гантиган маникюр бэлэн боллоо.

2. Сүүдэртүүлэхэд
Нүүрээ нарийхан харагдуулж, зөв төрхтэй болгохын тулд бараан өнгөөр сүүдэрлэдэг. Үүнийг хийхэд халбагыг ашиглавал зөв хэлбэрээ олж чадна. Шанааныхаа төвгөр ясан дээр халбаганыхаа хүнхэр хэсгийг яг сайн тааруулж өгөөд доогуур нь сүүдэрлээрэй.

3. Сормуус дэрвийлгэхэд
Төмөр л бол төмөр, халуун бол халуун. Эхлээд халбаганыхаа ирмэгийг гарынхаа алганд үрж эсвэл халуун зүйл хүргэж бага зэрэг халааж байгаад зураган дээрх шиг зовхин дээрээ барьж байгаад сормуусаа халбага руу нааж өгнө.

4. Цэвэрхэн будахад
Чи сормуусаа будаж байхдаа будагаараа зовхио хамтад нь будчихсан мэт болдог уу? Хэрвээ тийм бол сормуусныхаа ард халбага барьж байгаад будвал санаа зовох хэрэггүй болно.

5. Хагарсан будгийг эргүүлж нийлүүлэхэд
Нүдний тень, хацар өнгөлөгч, гэрэл сүүдэр гэх мэт хуурай бүтэцтэй будгуудыг хагарчихвал дээр нь бага зэрэг алкоголь хийж байгаад халбагаараа тэгшлээд сэрүүн газар нэг хоног тавьж хатаагаарай. Ингээд хэрэглэхэд яг болно.

6. Мууран нүд зурахад
Нүдний хүрээлэгчээр мууран нүд зурахдаа тааруухан бол халбагыг ашиглаарай. Зураган дээрх шиг байрлуулж байгаад доогуур нь хүрээлж зур. Ингээд хоорондоо яг ижил, гоё мууран нүдтэй болчихлоо.

7. Нүд чинь бүлцийчихээд байгаа бол
Халбагыг мөстэй хамт хөлдөөх, хөргөгчинд хадгалах гэх мэтээр хүйтэн болгож байгаад нүднийхээ доод талын уутанцар, бүлцийсэн хүсгүүдэд жин тавин иллэг хийгээрэй. Хүйтэн метал хаванг буулгадаг.

8. Хэлний өнгөр цэвэрлэхэд
Амны эвгүй үнэрийн нэг том шалтгаан нь хэлний өнгөр байдаг. Хэрвээ чамд хэлний өнгөр цэвэрлэгч зориулалтын сойз байхгүй бол халбаганыхаа урд үзүүрээр хусч болно. Муугүй арга шүү.
гоолингоо.мн

 

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …