УИХ-ын гишүүн М.Батчимэг дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцов

IMG_3897Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” энэ сарын 28-29-ний өдрүүдэд Токио хотноо болов. Тус чуулга уулзалт сүүлийн жилүүдэд Японы Засгийн газраас явуулж буй “эмэгтэйчүүд гялалзах нийгэм” хэмээх бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус улсын зүгээс Японд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлд тууштай бодлого явуулж байгаагийн илэрхийлэл болж байна.

Чуулга уулзалтад НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Фумзиле Мламбо-Нкүка, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк, Либерийн Ерөнхийлөгч, Нобелийн шагналт хатагтай Элен Жонсон-Сэрлиф нар болон дэлхийн 40 орны төр, нийгмийн зүтгэлтэн, дэлхийд нэртэй томоохон корпорациудын удирдах албан тушаалтан нийт 150 гаруй лидер эмэгтэйчүүд оролцжээ. Монгол Улсаас Ерөнхий сайд Ш.Абэгийн урилгаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, Засгийн газрыг төлөөлж Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар оролцлоо. Манай төлөөлөгчид Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзалт хийж, чуулга уулзалтын салбар хуралдаануудад оролцож үг хэлэв. Японы хүн амын насжилт нэмэгдэж, ажиллах хүчний хомсдол нэмэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх бодлого явуулахад томооохон түлхэц болж байгаа ажээ.

IMG_3906

Ерөнхий сайд Ш.Абэ чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ энэ бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 3 жилд нэг сая япон эмэгтэй хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж, компаниудын удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо даруй 30 хувиар нэмэгдсэнийг онцлон тэмдэглэжээ. Чуулга уулзалт нээгдсэн өдөр Японы парламент “Эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог дэмжих” хууль баталсан байна. Японы Засгийн газар 2020 он гэхэд улс төр, төрийн алба болон бизнесийн байгууллагын удирдлагад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30 хувиас доошгүй түвшинд, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг 70 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ. Ш.Абэ 2013 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд үг хэлэхдээ тус улсын Засгийн газар гурван жилийн хугацаанд дэлхийн нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр 3 тэрбум ам доллар зарцуулна гэж мэдэгджээ.

УИХ-ын гишүүний ажлын алба

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …