“Урт үсээрээ гангардаг” жүжигчин А.Ганчимэгийн “фото өөрчлөлт”

644f33c70a89f6ffa9b0a6f8a5d6c30fМҮОНТВ-ийн бүтээсэн “Хэцүү анги” телевизийн олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг урлагийнхны сүрддэг, өндөр босготой гэгддэг УДЭТ-ын босгыг алхаж оруутаа л шинэхэн жүжгүүдийн гол дүрд тоглож, акулуудыг ардаа орхиж чадсан сүрхий нэгэн гэдгээ харуулаад байсан. Гэвч тэрбээр драмын алтан тайзаа орхиж, “Хувьсал” хэмээх айлд орсон.

Багаасаа урлагт дуртай, Хүүхэлдэйн театрын жүжгийн дугуйланд суралцдаг, циркт уран нугараачийн дугуйланд хүртэл явж байсан. Энэ бүхэн нь түүнд нөлөөлсөн үү тэрбээр арван жилээ төгсөөд л СУИС-д шалгалт өгч, жүжигчний мэргэжлээр суралцаж мэргэжлийн жүжигчин болсон. Түүний анхны бүтээсэн дүр бол муурын дүр байжээ. Харин түүнийг олны танил болгосон бүтээл нь “Халуун сэтгэл” кино. Сангийн аж ахуйд болсон эмгэнэлт явдлаас сэдэвлэсэн кинонд нэгэн оюутны дүрд тоглосон нь түүнд амжилт авчирчээ. Үүнээс хойш  “Амьдралын амт”, “Помогите нам”,  “Хуваарьгүй нислэг”, “Рашаантын 18” “Нэг хоёрын гурав аа”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Наран мандах нутаг”, “Зүрхээр наадагч” дэлгэцийн бүтээлд тогложээ. Мөн “Уучлал гуйхыг минь хүлээж байна уу”, “Хүн хүндээ хайртай явъя”,  “Чамдаа”, “Шинэ өглөө” зэрэг дууны клипэнд тоглосон.

Уран бүтээлийн зам нь дардан яваа түүний хувийн амьдралд “од”-гүй хэмээн ойр дотныхон нь ам нээдэг гэнэ. Ганцаараа охиноо өгсгөж байгаа тэрбээр залуу хүн гэсэн дээ “гялалзаж” яваа. Түүний фото өөрчлөлтийг хүргэж байна. Урт үсээрээ чамирхдаг түүний амин гол нь үс нь. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Аргагүй л сайхан эмэгтэй юм аа гэж дуу алдах нэгэн нь тааралддаг гэнэ лээ.

О.Ариун

69ce0575e93aa09ec32b5fb0306abd9e 64bae79ccc7710c8b3fafa1fa5da1534 7d4c8bdce40f5709dcf18ffab03db447 074e59a8a8ea071309db8c4a6f626ecd e7c8b87dcd04e7046e4b9be5fc8bcc03 f2de0c8afca355db00b5b2b64a2a050f eefe5b8a323d52ab8427e7172faabb02 f5c51a840765370514b6030bc4ce2f50 e1fddaf9069b0052e73dd8b503c813a9 bf623a1ff4bb029289f09860251eff47 b2da7ce93d6a205ab5ad02aec1d546de aacc0b687f86903cb5636ae12a1bcf31 a38bb1a2ae460d22ffeacc8deaf2291d a31d5a6064f89e3fedbae3924e5771e2 65675097c3e7a1ca0896265c82d55f52 701802ce0f79cf03c629149362985c60 813e5046d660e67b0378ec12159c245b 644f33c70a89f6ffa9b0a6f8a5d6c30f 88fa502d8bb62ea240b54d75c595257e 60d4d72e29c8a42151b6c09cc80ad9bf 8e031e29b9bf1386c36ef0b8f66c1f29 8ab39f5fc3a84f6d4e7e1f045c93e400 6e2c45caaee1141eb26044e2e73f4731 6ab51e8f4c4fb0729bb45952cc3b351a 3c6e3c0f42bc5db3455f86a5a67d690a 03c4951b32ed21376f0ea64e0bd94eda 2ac0b94de856ccceb3802ceb53655df3 1b30bd0d78f8c11dbbe48aea7b1a66ad 0b1ddfe4af94c3f2c0bf631c852ecc4b 0a80402c8e53c75c43c4de5e7ee6ce65 f8040d72c99133178b69e29a40d4f862 f411d3f59b598c758346fbfb07da6bee f9d3dc4b5f98b7a934df59d2ee484dd2

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …