Хайртай хархүү, найз хөвгүүн, магадгүй эр нөхөртэй хууртагдаж, хаягдсан охид бүсгүйчүүд цөөнгүй бий болов уу? Тэд ингээд амьдрал нь дуусаж байгаа мэтээр өөрийгөө гаргуунд нь хаяж уйлж унжин, гүйж гувших нь харин ч нөгөө нөхрийг дэвэргээх явдал юм. Үүний оронд өөрийн сэтгэл зүйгээрээ наадаж, гуниг гутарлаа холын холд орхих курс эмчилгээнд хамрагдах хэрэгтэй. Энэхүү 31 өдрийн курс эмчилгээг бүсгүйчүүдэд туршиж үзсэн бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгсөн юм. Тэгэхээр одоо таны ээлж бүсгүй минь.
- Сэтгэлээ онгойтол уйлж авахад 2 өдөр
- Өөрийгөө өрөвдөхөд 2 өдөр
- Түүнийг үзэн ядахад 5 өдөр
- Хариугаа авах төлөвлөгөө боловсруулахад 5 өдөр
- Энэ бүгд огт хэрэггүй тэнэг зүйл болохыг ойлгоход 2 өдөр
- Өөрийгөө дооглоход 2 өдөр
- Түүнийг дурсахаа болиход 5 өдөр
- Түүнийг найзаа болгохолд 5 өдөр
- Өөр хүнд дурлахад 4 өдөр
- 31 дэх өдрөө аз жаргалтай сэрнэ
Үйлдэл бүрийн арын өдөр бол зөвхөн тоо. Та үүнийг нэг нэг өдөр магадгүй нэг цаг болгосон ч болно. Гэхдээ энэ бүхэн ганцхан сараас хэтрэх ёсгүйг мартуузай.
Уйлж авах: Нулим хүнийг стресс болон сэтгэлийн таагүй хөдлөлөөс салгаж, зовлонг нэмгэлдэг гэж үздэг. Тиймээс баасан гаригийн оройноос курс эмчилгээндээ орвол зүгээр шүү.
Өөрийгөө өрөвдөх: Үүнийг бараг бүх өдөржингөө хийж болно. Гэхдээ хувийн асуудлаа бодон ажил төрөлдөө саад болохгүй байхыг хичээгээрэй. Ганцаардахгүйн тулд аль болох найз бүсгүйчүүдтэйгээ хамт байгаарай.
Уурлах: “Галзууртлаа уурла” хөлөө дэвсэлж, ямар нэг зүйл хагалж, эсвэл түүний бүх зургийг урж, өгсөн бэлгүүдийг хая.
Түүнийг үзэн ядах: Хайр, үзэн ядалт 2-н хооронд ганц алхам байдаг гэдэг нь ямар ч тохиолдолд 100 хувь үнэн байдаг. Чамайг үнэлээгүй урваж, өөр хэн нэгнийг илүүд үзэх болсон нь эсвэл зүгээр л чамд хайргүй болсон гэдэгтээ эвлэрнэ гэдэг хэцүү. Гэхдээ та чадна.
Хариугаа авах төлөвлөгөө боловсруулах: Энэ нь өмнөхүүдээсээ хамгийн их тайвшруулах шат. Хэрэв чи түүнгүйгээр миний амьдрал сайхан болно гэж бодож байгаа бол эдгэрч байгаагийн шинж. Ингэхээр хамгийн хэцүү зүйл ард хоцорч гутрал багасч байна гэсэн үг.
Энэ бүгд огт хэрэггүй тэнэг зүйл болохыг ойлгох: Энэ үе шат нь өөрийгөө шаналгах бус өөртөө дүн шинжилгээ хийхэд зориулагдана. Утга нь тун энгийн. Өөрийн зохиосон бодлоосоо салах.
Өөрийгөө дооглох: Сайхан инээхэд хүн төрөлхтөн урьд өмнөх зүйлсээсээ салдаг гэсэн үг бий.
Дуурсахаа болих: Энэ үнэхээр хэцүү ч зайлшгүй хэрэгтэй зүйл. Өдөр бүр өөртөө өнөөдөр яг түүний тухай бодохгүй гэж амла. Энэ чинь аажимдаа хэвшил болно. Зөвхөн өнөөдрөөр амьдарч сур. Байгаа зүйлээсээ таашаал ав. Үүний дараа түүний тухай бодоход урьдынх шигээ догдлохоо болисон байхаа мэдрэх болно.
Түүнийг найзаа болгох: Энэ чиний сонирхлоос шалтгаална. Амьдрал яаж өөрчлөгдөхийг чи мэдэхгүй шүү дээ. Хэзээ нэг өдөр түүнээс ямар нэг зүйл хүсэх хэрэг гарах ч юм билүү.
Өөр хүнд дурлах: Эргэн тойрнынхныгоо гал цогтой гялалзах нүд, улаа бутарсан инээмсэглэл дүүрэг царайгаараа гайхшруул. Энэ нь төлөвлөгөөний хамгийн сайхан нь байж мэднэ. Эр хүнээс үүдэлтэй өвчнийг эмчлэх хамгийн сайн эм нь өөр эр хүн гэж хэлдэг нь оргүй үг биш.
Аз жаргалтай сэрэх үе: Энд тайлбар хийх хэрэгтэй гэж үү? Та бүгдийг даван гарч чадсан. Таны өмнө нь шинэ дурлал, шинэ үйл явдлууд аз жаргалтайгаар өрнөж байна. Одоо та харц дээгүүр алхах л үлдлээ. Энэ нь таны хийх ажил. Амьдралд тавтай морил.
эх сурвалж: everyday.mn