22 шөнө тоглоод амьсгал хураажээ

242a3a8eb37334c9bigОХУ-ын Башкир улсын Мөрдөн байцаах газар 22 шөнийн туршид компьютер тоглоом тоглоод нас нөгчсөн 17 настай хүүгийн үхлийн шалтгааныг шалгаж байгаа аж. Учалинск дүүргийн оршин суугч энэ залуу таалал төгссөн нь өнгөрсөн сарын 30-нд тодорхой болжээ.

Талийгаач залуу наймдугаар сарын 08-нд хөлөө хугалсан бөгөөд гэртээ хийх юмгүй хэвтэж байсан учраас шөнө болгон компьютер дээр Дота гэдэг тоглоомыг тоглож байсан гэнэ. Наймдугаар сарын 30-нд шилжих шөнө тэрбээр компьютерийн ард сууж байхдаа ухаан алдаж унасан бөгөөд эмнэлэгт хүргэгдэх замдаа таалал төгсчээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …