Японы сурагчдын хар өдөр: Есдүгээр сарын 1

Есдүгээр сарын нэгэн бол ихэнх газарт зуны амралт дуусч, хичээл сургууль эхэлдэг өдөр. Японд ч мөн адил.Гэхдээ энэ өдөр бас Японы сурагчдын хамгийн их амиа хорлодог өдөр гэнэ.

---28

BBC-гийн мэдээлснээр “1972-2013 онуудад нийт 18,048 хүүхэд амиа хорлосноос наймдугаар сарын 31-нд 92, есдүгээр сарын нэгэнд 131, есдүгээр сарын хоёронд 94 хүүхэд дунджаар амиа егүүгтэсэн” байна.

Үүнээс гадна жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр буюу хаврын улирлын хичээл эхлэхэд мөн энэ үзэгдэл нэмэгддэг гэнэ.

Япон бол амиа хорлох үзүүлэлтээр өндөр хөгжилтэй орнууд дотор тэргүүлдэг. Дунджаар өдөр бүр 70 хүн, голдуу эрчүүд амиа егүүтгэдэг нь нийгэм, эдийн засгийн хүнд дарамтаас үүдэлтэй.

Гэхдээ сүүлийн жилүүдэд нийт хүн амын дундах амиа хорлолт буурч байгаа үзүүлэлт байгаа.

CNN-ий гаргасан олон жилийн тоо баримтаас харвал есдүгээр сарын нэгэнд хүүхэд, залуусын дундах амиа хорлолт хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Үүний цаад шалтгаан нь сургууль дотрох дарамт байдаг гэнэ. Японы сургуулиуд албан ёсны дүрэм журмаас гадна, сурагчдын дунд албан бус дүрэм үйлчилж, үүнийг дагаагүй нэгнээ маш их дарамталдаг аж.

Харин зуны амралтаар гэртээ байж энэхүү дарамтнаас түр амсхийсэн хүүхдүүд намар сургуульдаа эргэж очоод дахин амсаж эхлэх үедээ тэсэлгүй амиа хорлодог байна.

эх сурвалж: ikon.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …