Туркын йогийн багш Казим Гурбуз өдгөө 105 настай. Гэвч тэрбээр 105 настай биш яг л 50 настай мэт харагдаж байна. Хамгийн хачирхалтай нь одоо хүртэл сексийн таашаалыг авдаг ба хүн бүр 130 хүртэл насалж чадна гэж итгэдэг.
Тэрбээр эрүүл байхын тулд биеэ уян хатан байлгах дасгалууд хийн чидун жимс, улаан хүрэн зөгийн бал зэрэг хүний биед хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг гэнэ.
Мөн цоохор шош, перец, перецийн соус, эмийн ургамлын хандтай цай, шөл хэрэглэж заншихыг зөвлөдөг. Тэр 41 насандаа нуруугаа гэмтээж бэлхүүснээсээ доош мэдээгүй болжээ. Тухайн үед эмч нар түүнийг дахиж хэзээ ч алхаж чадахгүй гэцгээж байв.
Казим Гурбуз “Эмчилгээний 63 аргыг туршсаны эцэст би шинээр мэндэлсэн ба есөн сарын дараа (эмчилгээ хийж эхлээд) алхаж чаддаг болсон” хэмээжээ. Эргэн тойрныхон нь үүнийг ид шид хэмээн үзэх болсон байна.
Йогийн алдартай зангилаа байрлалаар хоёр өдрийн турш сууж, таван минут хүртэл амьсгалаа барин өдөрт гурваас таван удаа секс хийж чаддаг нь итгэхэд бэрх.
Түүнчлэн махан бүтээгдэхүүн биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүй, харин уургаа өөр эрүүл аргаар нөхөх хэрэгтэй гэсэн зарчмыг баримталдаг нэгэн.
Тэрбээр гарцаагүй одоогийнхоо амьдралд сэтгэл хангалуун байна.
Түүний жинхэнэ амьдрал 65 насанд нь эхэлсэн ба хүн бүр 130 хүртэл насалж чадна гэж итгэдэг гэжээ.
Б.Халиунаа