Түүндээ таалагдахын тулд…

304864-2897-26Биеэ хэрхэн авч явах вэ?

Охид бүсгүйчүүд ээ, таалагддаг залуудаа таалагдахын тулд мэдээж чи биеэ авч явах байдалдаа анхаарах хэрэгтэй. Цэвэрхэн охид үргэлж л хөвгүүдийн харцыг булааж байдаг. Тэд хэтэрхий их гоёж гангалаагүй, анхаарлын төвд байя гэж бодоогүй ч гэсэн бүх анхаарал түүнд хандах нь бусад охидын бяцхан атаархлыг төрүүлж байдаг. Эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс ч илүү цэвэрч байх магадлалтай гэж зарим эрдэмтэд үздэг.  Тиймээс ч ихэнхи эрчүүд “ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?” гэсэн асуултын хариултанд… “цэвэрч, нямбай” гэдэг үгийг оруулсан байдаг.  Мөн инээмсэглэл.  Энэ бол маш чухал.  Царайндаа инээмсэглэл тодруулан яваа охид хичнээн гоё харагддаг гээч. Бүх хүн тэднээс урам зориг авч, “тээр хөөрхөн ааштай охин шүү, дандаа л инээмсэглэж явдаг” гэх үгс хүмүүсийн хооронд чиний тухай сайн мэдээлэл болон тарах болно. Тэгээд ч инээмсэглэж байгаа хүний өөдөө хүн хэзээ ч уурлаж, муухай харьцах боломж байдаггүй юм. Тиймээс биеэ цэвэрхэн авч яваад, инээмсэглэсэн байхад түүнд нэг алхам ойртлоо л гэсэн үг шүү.

Дараагийн алхам – найз нөхөдтэй нь дотно бол

Эрэгтэй хүмүүсийн хувьд гэр бүл гэдэг нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг. Найз нөхөд ч гэсэн тэдний хувьд маш чухал. Тиймээс түүний найз нөхөдтэй нь харилцаа тогтоохыг бодоорой.  Тэгээд гайгүйхэн үнэлгээ авчихвал, мэдээж чамайг дажгүй охин гэж ярих болно. Найзууд биенээ  дэмжин, зөвлөж хос бий болгох тохиолдол олон байдаг юм шүү. Найзаас нь түүний юу сонирхдог, юунд дуртай, ямар зүйлийг тэвчиж чаддаггүй гээд олон зүйлийг мэдэж авах бүрэн боломжтой. Гэхдээ улайран гүйх хэрэггүй. Угаасаа хөвгүүд гэдэг чинь өөрийнх нь араас гүйсэн, ядаргаатай охидод тийм ч таатай ханддаггүй юм.  Ер бусын эрхэмсэг зан чинь ч гэсэн түүнийг өөртөө татах, түүний найзуудын ярих нэг сэдэв нь болж өгвөл сайн.  Харин сайн талаараа яригдах ёстойгоо мартваа. Хэрвээ тэр дүү юмуу эгчтэй бол, тэдэнтэй нь ойр дотно болж бас болох юм. ямар нэгэн зүйлд нь санамсаргүйгээр туслах маягаар ойртож дотносоорой. Тэгэж чадвал түүнд хүрэхэд бас нэг алхам урагиллаа л гэсэн үг.

Мэдээж энэ таны мэдэх юм шиг энгийн  зөвлөгөө хамгийн үнэн, дагаж биелүүлж хэрэв чаддаг л юм бол та түүндээ яахын аргагүй таалагдах болно.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …