Төслийнхөн 30 гаруй шинэ сортыг тариалжээ

IMG_8073_Small_1_150904193420Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Элит-Үр ХХК нар хамтран Сэлэнгэ аймгийн Хушаат суманд “Төмсний талбайн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү талбайн өдөрлөгт Төв, Сэлэнгэ зэрэг хөдөө аж ахуйн төвийн бүсээс 60 гаруй төмсний үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон юм. Уг арга хэмжээг нээж Холбооны Хүнс хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч ноён Хаагер, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх ноён Дукофр, “Монгол төмс” хөтөлбөрийн зохицуулагч ноён Төрмандах нар үг хэллээ.
Өдөрлөгт оролцогсод төмс тариалах, үр үржүүлгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга технологиудтай танилцаж, “Тогтвортой Хөдөө аж ахуй” төслийн туршилтын талбайд зочилж, Германы Европлант, Солана, Норика зэрэг компаниудын нийт 30 гаруй төмсний шинэ сортын хэрэглээний онцлог, тариалах технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Мөн төмс, хүнсний ногооны ургамал хамгааллын шинэ арга технологиуд, бордооны туршилтуудыг төслийн багийнхан танилцууллаа.
Мөн орчин үеийн хэмжилтийн багаж ашиглан машин-тракторын угсрааны зүтгэх хүч, шатахууны зарцуулалт дугуйн хийн даралтаас хэрхэн хамаарч, өөрчлөгдөж байгааг харуулсан практик сургалт, туршилт судалгааны ажлыг зохион байгуулсан нь манай тариаланчдын анхаарлыг татаж байлаа.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …