“Оношлох эрдэм–дэвшилт арга” онол үйлдвэрлэлийн X бага хурал /2016.11.14/ Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторид зохион байгуулагдав. Монгол Улсын мал эмнэлгийн салбарын үүрэг, зорилтыг хэрэгжүүлэгч үндсэн байгууллагын нэг болох Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн санаачлагчаар 2007 оноос эхлэн “Оношлох эрдэм-дэвшилт арга” онол үйлдвэрлэлийн хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж байна. Хурлаар мал, амьтны өвчний өнөөгийн байдал, оношлогоо, тандалтын …
Tag Archives: хүнс хөдөө аж ахуйн яам
November, 2016
-
14 November
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ХБНГУ-д ажлын айлчлал хийнэ
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Холбооны Бүгд Найрамдах Герман улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ сарын 14-19-ний өдрүүдэд хийгдэх уг айлчлалын хүрээнд Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Блезертэй уулзаж цаашид ХХАА-н салбарт хоёр орон хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм. Мөн ХАА-н даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг даатгалын …
-
4 November
“Загас, загасан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд цөөрмийн аж ахуйг Монголд хөгжүүлэх” төсөл хаалтаа хийлээ
НҮБ-ын ХХААБ-ын тусламжтайгаар хэрэгжүүлсэн “Загас, загасан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд цөөрмийн аж ахуйг Монголд хөгжүүлэх” техник туслалцааны төслийн хаалтын үйл ажиллагаа /2016.11.03/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Хаалтын үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, Ази номхон далайн бүс хариуцсан газрын Загасны аж ахуйн мэргэжилтэн Мияо Вэймэн, Олон улсын TDCD зөвлөх Янг Ниншэнг нарын төлөөлөгчид оролцлоо. ХХААХҮЯ-ны …
-
3 November
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Элчин сайд Жан-Жак Де Дарделыг хүлээн авч уулзлаа
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Жан-Жак Де Дарделыг хүлээн авч уулзлаа./2016.11.03/ Уулзалтын эхэнд Сайд П.Сэргэлэн Монгол-Швейцари улсын хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж шинэ шатанд гаргахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд онцгой ач холбогдол өгч …
-
3 November
“Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл- Эрүүл мэнд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо
ХХААХҮЯ-аас “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл – Эрүүл мэнд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. /2016.11.02/ Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох болон ЭМЯ, МХЕГ, ТББ-ийн холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалт хэлэлцүүлэгт “Баяжуулсан хүнс үйлдвэрлэл одоо ба цаашид”, “Хүн амын хоол тэжээлийн байдал ба хүнс баяжуулалт”, “Хүнс баяжуулалтын олон улсын туршлага, хууль эрхзүйн …
-
2 November
Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит IV хуралдаан 10 дугаар сарын 27-нд боллоо. Хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн 7 аж ахуйн нэгжийн 29 нэр төрлийн эм, бүртгэлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн гурван аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн зарим аж ахуйн нэгжүүдээс бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн шошго болон сав баглаа боодол …
-
1 November
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Итали улстай хамтран ажиллана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Дэ Филип, Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн АЧИМИТ Холбооны Ерөнхийлөгч ноён Пеллагата нарыг /2016.10.28 /хүлээн авч уулзлаа. ХХААХҮ сайд П.Сэргэлэн эртний найрсаг, найрамдалт харилцаатай Итали улсын Элчин сайдын яам Монгол Улсад үүд хаалгаа нээсэнд баяр хүргээд хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, …
October, 2016
-
17 October
ХХААХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрүүдийн борлуулалтын сүлжээг өргөтгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар тэмдэглэлд тусгагдсан үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 14 өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын …
January, 2016
-
27 January
Р.Бурмаа сайдад талархая
Орон нутаг ажиллаж, мал сүргээ элдэв халдварт өвчнөөс сэргийлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй малын эмч нараа төр засаг маань “мартаад байна уу” гэсэн асуудлаар бид өмнө нийтлэл бичиж байлаа. Тодруулбал, Ховд аймгийн мал эмч нарын өнгөрсөн зуны тарилга болон зарим ажлын хөлсийг улс орны эдийн засгийн хүндрэлээс болоод өгөлгүй таван сар болоод байсан юм. ХХААЯ-наас асуудлыг шийдвэрлүүлэхээр ханддаг ч Сангийн …
October, 2015
-
26 October
Олон улсын адууны соёлын форум боллоо
ӨМӨЗО-ны Хөх хотод болж буй “Монгол-Хятадын анхдугаар экспо” арга хэмжээний хүрээнд Олон улсын адууны соёлын форум боллоо. Энэхүү форумд Монгол улсаас 25, Хятад улсаас 86 төлөөлөгч нийт 111 эрдэмтэн судлаач, морь сонирхогчид оролцож, адууны аж ахуйн одоогийн байдал, хөгжлийн чиг хандлага түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны талаар илтлэг тавьж хэлэлцүүлэн, санал бодлоо солилцсон юм. Манай төлөөлөгчдөөс Д.Самданжамц “Адууны аж ахуйн хөгжил”, …
-
22 October
Хүүхэд эрүүл байхад цэвэр ус чухал
Хүн эрүүл байхын тулд өдөрт 2литрээс багагүй цэвэр ус уух шаардлагатай гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэр тусмаа өсч яваа хүүхдүүдийн хувьд өдөр тутамдаа цэвэр ус ууж хэвших нь эрүүл өсөлтөнд чухал нөлөөтэй байдаг байна. Гэтэл сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэд хүссэн үедээ цэвэр усыг тогтмол уух боломж нь тийм ч хангалттай бус байсаар байна. Харин энэ дутагдалтай байдлыг залруулах, хүүхэд бүр …
-
16 October
Хөдөөгийн ядуурлыг бууруулах талаар хэлэлцэж байна
“Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-нд буюу НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үүсгэн байгуулагдсан өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн ядуурлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа бөгөөд нээлттэй хэлэлцүүлгийг “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, …
-
14 October
Хүнсний ногооны хураалт 97 хувьтай байна
Энэ оны урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөөд байгаа. Энэ сарын 13-ны байдлаар үр тариа 68.5, төмс 96.3, хүнсний ногоо 96.9 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 …
-
8 October
Мэргэшлийн зэрэг олголоо
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яаманд боллоо. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу болзол хангасан мэргэжилтнүүдэд ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийг олголоо. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбартаа шинэлэг амжилт гаргасан 16 мэргэжилтэн зөвлөх, 3 мэргэжилтэн тэргүүлэх, 7 мэргэжилтэн ахлах зэргийг хүртсэн юм.
-
5 October
Хүнсний ногооны хураалт 75 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан. Энэ сарын 2-ны байдлаар нийт 110.4 мянган га талбайгаас 93.5 мянган тонн үр тариа, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, …