Хүүхэд эрүүл байхад цэвэр ус чухал

12170626_843892759064632_1897542168_nХүн эрүүл байхын тулд өдөрт 2литрээс багагүй цэвэр ус уух шаардлагатай гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэр тусмаа өсч яваа хүүхдүүдийн хувьд өдөр тутамдаа цэвэр ус ууж хэвших нь эрүүл өсөлтөнд чухал нөлөөтэй байдаг байна. Гэтэл сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэд хүссэн үедээ цэвэр усыг тогтмол уух боломж нь тийм ч хангалттай бус байсаар байна. Харин энэ дутагдалтай байдлыг залруулах, хүүхэд бүр цэвэр ус уухын ач холбогдлыг танин мэдэх, өдөр тутамдаа зөв дадалтай болж, цаашлаад усаа хайрлаж, гамнах тухай мэдлэгээ нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор “Цэвэр ус- Эрүүл хүүхэд”  төсөл  Улаанбаатар хотын ЕБС-ууд дээр 2 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж дууссан байна. Уг төслийг “Акватик” ХХК 10 жилийн ойгоо тохиолдуулан, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс анх санаачилж,  дэмжсэн бөгөөд “Эрмүүн ирээдүй” ТББ төслийг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэн хамтран ажиллажээ.

Төслийн хүрээнд  35,38,45-р сургуулийн 1-5р ангийн нийт 70 бүлгийн 2500 орчим хүүхдэд Усны хэрэглээний талаар танилцуулга хичээл орж, хүүхэд бүрт гарын авлага номыг бэлэглэсэн байна. Мөн сургууль тус бүр дээр явагдсан “Ус- Миний амьдралд” гар зургийн уралдаанд 730 гаруй хүүхдүүд өөрсдийн зургаа илгээн, оролцсон төдийгүй мэдлэг шалгах сонирхолтой уралдаануудад 120 орчим хүүхдүүд идэвхтэй оролцож, өөрсдийн усны хэрэглээний талаарх мэдлэгээ ахиулсан байна.

12177770_843892755731299_401977486_nТөсөл хэрэгжүүлэгчидийн зүгээс 1200 гаруй хүүхдүүдийг хамруулан  усны хэрэглээ, дадлын талаарх 2 шатны судалгааг авсан бөгөөд судалгааны үр дүнгийн талаар олон нийтэд удахгүй танилц уулахаар бэлтгэж байгаа аж. Эндээс хүүхдүүд гэр хороолол болон орон сууцанд амьдардаг болон өрхийн орлого  зэргээс шалтгаалан хоорондоо олон ялгаатай байдал, ойлголттой байгаа гээд сонирхолтой  мэдээллүүдийг харж болохоор байгаа тухай төслийн багийнхан онцолж байлаа.

Төслийг дэмжигч “Акватик” ХХК нь төсөл хэрэгжсэн сургуулиудад усны цэвэршүүлэгч аппаратуудыг үнэ төлбөргүйгээр байршуулсан бөгөөд багш, сурагчид өдөр тутамдаа цэвэршүүлсэн усыг хүссэн үедээ уух боломжийг ийнхүү бүрдүүлж өгч байгаад талархлаа илэрхийлж байлаа. Дашрамд дурдахад  үүнтэй адилаар хүүхдүүдийн байгаа орчин, тэр дундаа сургууль,цэцэрлэг, сургалтын төв гээд газруудын шаардлага стандартад цэвэр ус уух боломжийг заавал хангасан байх тухай тусгаж өгдөг байх нь хүүхэд бүрийн эрүүл мэндийн хувьд тун чухал хэрэгцээтэй шаардлага  юм.

Энэхүү төслийг өөрийн сургууль, цэцэрлэгтээ хэрэгжүүлэх хүсэлтийг Улаанбаатар хот болон орон нутгаас ирүүлсэн байгаа бөгөөд төслийн багийнхан ч цаашид тус  төслөөр дамжуулан олон хүүхдүүдэд хүрч ажиллахыг зорьж байгаа гэлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …