Монгол Улсын Засгийн газар Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрүүдийн борлуулалтын сүлжээг өргөтгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар тэмдэглэлд тусгагдсан үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 14 өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран ажиллах талаар “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.Талуудыг төлөөлж Монгол улсын Засгийн газрын гишүүн,Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор нар санамж бичигт гарын үсэг зурсан юм.Тус санамж бичигт Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон улсын стандартын шаардлага хангасан дотоодын бүтээгдэхүүний худалдан авалт хийх эрх зүйн орчныг боловсронгуй болгох,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн худалдан авалтын тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс авах ажиллагааг зохион байгуулах,Төрийн болон орон нутгийн захиргааны мэдэлд байгааашиглагдаагүй барилгыг жижиг, дунд үйлдвэр, хоршоодын үйл ажиллагааг дэмжих, ажлын байраар хангах зорилгоор эзэмшүүлэх, ашиглуулах.Дотоодын худалдан авалтын чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, худалдан авалтын тайланг хагас жил тутам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлэх, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон үйлдвэрлэл эрхлэгчид мэдээллээ солилцох боломжийг бүрдүүлэх зэрэг олон чухал асуудлууд багтсан байна.Санамж бичгийн хүрээнд Талууд хамтын ажиллагааны чиглэлүүдээр 2016-2020 онд хамтран ажиллах юм.