Р.Бурмаа сайдад талархая

Орон нутаг ажиллаж, мал сүргээ элдэв халдварт өвчнөөс сэргийлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй малын эмч нараа төр засаг маань “мартаад байна уу” гэсэн асуудлаар бид өмнө нийтлэл бичиж байлаа. Тодруулбал, Ховд аймгийн мал эмч нарын өнгөрсөн зуны тарилга болон зарим ажлын хөлсийг улс орны эдийн засгийн хүндрэлээс болоод өгөлгүй таван сар болоод байсан юм. ХХААЯ-наас асуудлыг шийдвэрлүүлэхээр ханддаг ч Сангийн яам шийдвэрлэлгүй хойшлуулсаар хугацаа алдсан тухай мэдээлсэн юм.

Тэгвэл манайд гарсан дээрх мэдээллийн дагуу ХХАА-ын сайд Р.Бурмаа Сангийн сайд Б.Болорт хандаж, малын эмч нарын цалин хөлсний асуудлыг шуурхай шийдвэрлэсэн байна. Улмаар орон нутагт ажиллаж буй малын эмч нар цалингаа авч, сар шинийн баяртаа сэтгэл амар бэлтгэж байгаа аж. Мөн бидний цалин хөлсийг шуурхай шийдвэрлэж, салбартаа тулгамдсан асуудалд онцгойлон анхаарал хандуулсан Р.Бурмаа сайдад “малын эмч нараа мартаагүйд талархалаа илэрхийлье” гэж уламжиллаа.

Амар

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …