Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

vet-photo_161028150430

Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит IV хуралдаан 10 дугаар сарын 27-нд боллоо. Хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн 7 аж ахуйн нэгжийн 29 нэр төрлийн эм, бүртгэлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн гурван аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн зарим аж ахуйн нэгжүүдээс бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн шошго болон сав баглаа боодол стандартын шаардлага хангаагүй бичиг баримтыг шаардлагын дагуу боловсруулж, баталгаажуулан ирүүлээгүй зэрэг алдаа дутагдал байгаа тул аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Салбар зөвлөлийн шийдвэрээр малын эмийн улсын бүртгэлд 28 нэр төрлийн эм бэлдмэлийг бүртгэж, 11 нэр төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгасан байна. Мөн хуралдаанаар антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор энэ төрлийн эмийн бүртгэлийн асуудалд зохицуулалт хийх талаар гаргасан зарим гишүүдийн саналыг авч хэлэлцэн дараагийн хуралдаанд оруулан шийдвэрлэхээр тогтов.

ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …