2009 оны “MTV” шагнал гардуулах ёслолоос хойш таарамжгүй харьцаатай байсан дуучин Тэйлор Свифт, реппер Кейни Уэст нар сайн найзууд болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт Калифорни мужийн Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “MTV”-ийн үеэр Кейни 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Ерөнхийлөгч Барак Обамагийн залгамжлагч болохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.
Кейнигийн гэнэтийн мэдэгдэл олон хүнд таалагдаагүй ч түүний гэргий Ким Кардашиан болон дуучин Тэйлор Свифт нарт таалагдсан юм. Тэд Кейниг үг хэлж байхад “Чи шилдэг удирдагч болж чадна. Чи бол шилдэг” хэмээн хашгирсан билээ.
Тэгвэл Тэйлор, Кейниг Ерөнхийлөгч болохыг ерөөж, баглаа цэцэг явуулсан байна. Тэрбээр твиттертээ “Дараагийн Ерөнхийлөгч Кейни Уэстэд. Чамд хүч бий. Чи өөртөө итгэ” гэж жиргэжээ.
Кейни баглаа цэцэг хүлээн авсныхаа дараа твиттертээ “Баярлалаа. Гайхалтай бэлэг байна” гэжээ.
эх сурвалж: shuud.mn