Дэлхийн нийтийг цочроож олон мянган хүний зүрхийг шимшрүүлсэн гурван настай бяцхан хүүгийн араас цагаан бөмбөлөг хөөргөжээ. Гэр бүлээрээ Сирийн иргэний дайнаас болж улсаасаа дүрвэж байсан бяцхан хүү мөрөөдөж байсан тайван амгалан хотод очиж амжилгүй мөрөөдлөө тээсээр тэнгэрийн оронд очсон. Түүний нагац ах Канадад амьдардаг байсан бөгөөд тэднийг байгаа газраа авчирч тайван амьдруулахыг хүссэнээ мэдэгдсэн юм. Бяцхан хүүгийн аав маш их уй гашууд автсан байгаа бөгөөд хүүхдүүд болон эхнэрээ оршуулсан газар үхэн үхтэлээ хамт байна гэж хэвлэл мэдээллээр мэдэгдсэн. Харамсалтай энэ ослоор маш олон хүний амь нас осолдсон. Үүний дараахан далайгаас дахин 80 гаруй хүүхдийн цогцос олдсон хэмээн Times.mn мэдээллэсэн. Эдгээр бяцхан үрсийн амь нас дэмий үрэгдээгүй бөгөөд дэлхийн томоохон гүрнүүд ялангуяа Евродын холбоо дүрвэгсдийн асуудлыг анхааралдаа авч эхэлсэн. Цаашдаа дүрвэгсдийн асуудлыг илүү шуурхай нухацтай шийдэхээ Евродын холбооноос мэдэгдээд байна. Хүүгийн мөн хүүхдүүд амиа алдагсдын араас ар гэрийнхэн нь цагаан бөмбөлөг хөөргөсөн ба энэ нь энх тайван, тайван амгалан нойрсохыг билэгддэг байна.
Б.Нарангэрэл