Амбер хэдий гэрлэсэн ч хэнээс ч хараат биш гэдгээ илэрхийлжээ

11944933_850161655097574_1100840982_n“Elle” сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарт

Жүжигчин Амбер Хёрд Джонни Дэпптэй энэ оны эхээр гэрлэсэн бөгөөд хосууд хувийн харилцаагаа бусдаас аль болох нууцалдаг билээ. “Magic Mike XXL” кино нээлтээ хийсний дараа Амбер “Elle” сэтгүүлд зургаа авахуулах үеэрээ хоёр биенийхээ талаар зарим нууцыг сэтгүүлчдэд дэлгэсэн байна. Амберийн хувьд “Карибын тэнгисийн дээрэмчин”-ы од 52 настай Джоннитой гэрлэсэн хэдий ч бие даасан, хэнээс ч хараат биш хэвээрээ болохоо хэлжээ.

11995404_850161615097578_272131873_n

“Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид багагүй хугацаанд үерхсэн. Гэрлэснээс хойш бидний хооронд том өөрчлөлт гараагүй.” гэжээ. Тэд “The Rum Diary” кинонд хамт тоглох үеэрээ танилцсан ба 23 насны зөрүүтэй. Тэдний хурим маш даруухан болсон бөгөөд “миний гадаад үзэмжээ хэрхэн өөрчилсөн, хэнтэй хамт байгаагаас маань шалтгаалсан байж мэднэ. Би дураараа, эрх чөлөөтэй болохын тулд өнөөдрийг хүртэл тэмцсээр ирсэн. Гэрлэлээ гээд өөрийн эрх чөлөөг хэнээс ч хамааралтай болгохгүй” хэмээсэн байна.

11992168_850161591764247_694011885_n 11997969_850161635097576_469412742_n

Б.Халиун

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …