Л.Гансүх шүүх хурлыг шоронд хийхийг эсэргүүцжээ

b140dc_73572_03114928_x800Өнгөрсөн 7 хоногт экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Миний ойр дотны хүмүүсийг хэрэгт унагаж байна” гэж мэдэгдсэн. Үүний гол төлөөлөгч гэж хэлж болох хүн бол түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх билээ.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3,6 тэрбум төгрөг завшсан хэргээр буруутгагдан Ганц-д хоригдож байгаа.

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд товлогдсон ч гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшилсон.

Энэ сарын 10-нд болох шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр болсон юм.

DSCN7789Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр хийсэн мэдээлэлдээ: “Монгол Улсын шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлнэ. Гэтэл шүүх хурлыг хорих ангид, хорих байгууллагын хяналт дор зохион байгуулах гэж байна. Мөн анхнаасаа Л.Гансүхийг 3,6 тэрбум төгрөг идсэн, уусан мэтээр олон нийтэд ойлголт хандлага өгсөн.

Хорих анги нь ШШГЕГ-ын тусгай хамгаалалтын бүс учраас хэвлэл мэдээлэлд бүрэн нээлттэй байх боломжгүй. Тиймээс шүүх хурлыг шүүхийн танхимд бус шоронд хийж байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байгаа аж. Мөн шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулж явуулах хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн байна.

 

12 13 14

 

 

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …