УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилохыг дэмжив

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2015.09.08/ хуралдаж, Засгийн газраас 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

3o

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг томилуулах тухай танилцуулгыг хийв.

2o

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Ц.Дашдорж, Д.Арвин, Д.Тэрбишдагва, С.Батболд нар үг хэлсэн юм. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20153

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …