Мөнхийн залуу гэх тодотголтой тод модель Одгэрэл сүүлийн жилүүдэд чамгүй жүжигчин гэдгээ харуулаад байгаа. Тэрээр энэ сарын 4-нд нээлтээ хийсэн “Хожлын нүүдэл” УСК-нд туслах дүр бүтээжээ. Саяханаас түүний эрс өөрчлөлттэй зургууд цахим хуудсаар тархах болжээ. Хальт харвал попын хаан гэж андуурахаар. Энэ удаа топ маань “Гоёо” брэндийн нүүр царай болжээ. Үнэхээр л эрс өөрчлөгдсөн байдал, залуухан харагдах байдал гээд энэ бүгд олон бүсгүйчүүдийн атаархлыг түрүүлээд авчээ.
эх сурвалж: undesten.mn