Эрхэм уншигч та бүхэнд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа залуухан од бүсгүй Таялор Свифтийн “Mirror” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Олон залуучуудтай нэр холбогдон олныг шуугиулдаг Таялор Свипт бараг л хагацсан хайрт болгондоо дуу зориулан бичсэн гэхэд хэлсдэхгүй биз ээ. Сонирхуулахад тэрээр Back to December дуугаа Валентины өдөр анх уулзан бие биедээ татагдаж, гурван сарын турш гал хайрандаа шатаж байгаад салсан Таялор Лаутераас уучлалт гуйн бичсэн гэнэ. Энэхүү дууныхаа төгсгөлд тэрээр Лаутераас уучлалт гуйн, дахин хамт байхыг хүссэн байдаг. Энэ дуугаа Таялор Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр дуулсаны дараа Лаутер: уучлалт гуйхад хэтэрхий оройтсон хэмээн хариу хэлжээ. Харин Таялорын уучлалт хүссэн дууг нь Тайм сэтгүүл 2010 оны хамгийн шилдэг уучлалт хүссэн явдал хэмээн онцолсон юм. Мөн түүний ээлжит дурлалт залуу бол Жайк Гялленхаал. Тэрээр Таялортай болзохын тулд 160,000 мянган долларыг хувийн онгоцоороо нисэхэд зарцуулсан тунчиг романтик нэгэн байсан. Гэсэн хэдий ч тэд хоёрхон сар болзоод л салсан билээ. Богинохон настай энэхүү харилцаа Таялорын фэйнүүдийн дунд хит болсон We Are Never Ever Getting Back Together, State Of Grace, All Too Well, Girl At Home, The Moment I Knew зэрэг уран бүтээлүүд төрсөн шалтгаан гэхэд үнэхээр итгэмээргүй шүү.
Хайр сэтгэлийн тал дээр одгүй ч уран бүтээлийн талд дуучин бүсгүй маань харин ч олз омог ихтэй байгаа билээ. Түүний өнгөрсөн 10 дугаар сард гаргасан Speak Now in 2010, Red in 2012, and 1989 цомгууд нь эхний долоо хоногтоо л сая гаруй хувь борлогдон, 2002 оноос хойш АНУ-д зарагдаж байсан бүхий л цомгийн дээд амжилтыг эвдсэн билээ.
Зүрх сэтгэлийн зовлон шаналалаа дуугаар илэрхийлэх болсон тухайгаа тэрээр “Зүрх нь шархалсан хүмүүс өөрийгөө илэрхийлэхдээ ихэнхидээ их бүдүүлэг аашилдаг. Гэхдээ тэрхүү мэдрэмжээ дуугаар илэрхийлэх нь зөв. Миний хувь I Knew You Were Trouble дуугаа шархалсан, шаналсан сэтгэлийг илэрхийлсэн хамгийн тачаангуй арга гэж боддог. Би үнэнч хайр дурлалын шүтэн бишрэгч байхаа болиод удаж байна” ийн тайлбарласан байна.
Одоо надад найз залуу биш хөгжилтэй энгийн амьдрал л чухал
25 настай дуучин Таялор урт удаан хугацааны хайр дурлалын харилцаанд одгүй нэгэн билээ. Тэрээр учирсан залуу болгонтойгоо хоёроос гурван сар л үерхдэг зуршилтай нэгэн. Таялорын хайрын түүхүүд дэндүү гунигтай. Should’ve Said No дууны эзэн Сэм Армстронг бол залуухан бүсгүйн хар дарсан дурсамж бөгөөд Таялорыг араар нь тавьсан нэгэн юм. Мөн Таялортай утсаар 27-хон секунд ярьж, харилцаагаа дуусгавар болгосон хатуу сэтгэлтэй залуу бол Жое Жонас билээ. Тэд хоёр сар үерхсэн бөгөөд түүнийг утсаар ярьсаны дараа Таялор утасныхаа рекордыг компани дээрээ авчиран Forever and Always дуугаа бичсэн гэдэг.
Дуучин бүсгүйтэй одоо хэн үерхэн, гайхалтай дууны эзныг нэгээр нэмэх бол гэсэн олны ярианаас залхсан бүсгүй одоо өөрийн найз охидод анхаарлаа хандуулаад байгаа юм. Жишээлбэл хамгийн сүүлд инстаграм хуудсан дээрээ найз охидтойгоо Хавайд зугаалж буй зургаа тавин “Яаг одоо бол миний найзууд найдад зүгээр нэг нөхөрлөлөөс илүү утга учиртай хүмүүс. Найзууд минь ажилдаа ямар их дуртайг харах сайхан байдаг. Тэд бол маш их эрч хүчтэй, давшингуй” хэмээн бичсэн байсан. Тэрээр Тайм сэтгүүлд өгсөн нэгэн ярицлагандаа “Би өмнө нь найз залуутай байх нь их чухал зүйл гэж боддог байлаа. Гэхдээ одоо тийм бодол төрөхгүй байна. Зүгээр л чадах чинээгээрээ хөгжилтэй байж амьдрал хэмээн агуу ертөнцөөр аяламаар байна” гэжээ. Үүнээс харахад Таялор Свипт хайр дурлалын асуудлаас үнэхээр залхсан нь илт байгаа юм.
Алдартай одууд папарацчидын дуранд янз бүрийн байдлаар өртөх нь энгийн л үзэгдэл билээ. Зарим нь бүр хэвлэлийнхэний бичсэн зүйлд эмзэглэхээ ч больсон байх. Харин одоо сэтгэл санааны хувьд яаг эмзэг байдалтай байгаа Таялорын хувьд шар хэвлэлийнхэний бичсэн зүйл их хүндээр тусдаг гэнэ. Нэгэн орой Таялор дуучин, үг зохиогч Андрюв Хозяр Бярне болон хэсэг найзуудын хамт Ирланд пабаас гарч байгаад хэвлэлийнхэний дуранд өртсөн байна. Маргааш нь Свиптийн Андрювтай болздог хэмээн мэдээ бичин нийтэлсэн байна. Энэ тухай тэрээр “Би энэн мэдээг уншаад маш их балмагдсан. Тэгээд хэн дуртай нөхдүүдээр өөрийн нөхөрлөлийг сүйтгүүлэхгүй гэж бодсон. Ed
[Sheeran] бид хоёр зүгээр сайхан найзууд. Гэтэл биднийг болздог гэж олон нийтэд худал мэдээлэл өгсөн байсан. Амьдрал дээр бид хэзээ ч болзож байгаагүй. Ийм зүйлээс болоод өөрсдийн нөхөрлөлдөө сэв суулгахыг хүсэхгүй байна. Заримдаа хэвлэлийнхэн намайг үнэхээр айлгадаг шүү” хэмээн ярьсан юм.
А.Уянга