Японд үер болж оршин суугчид байшингийнхаа дээвэр дээр гацсан байдалтай байна

150910150205-03-japan-tokyo-flooding-0910-exlarge-169Даваа гаригаас хойш Японд маш хүчтэй аадар бороо орж үер болж эхэлжээ. Цаг уурчдын үзэж байгаагаар бороо нь Халуун орны шуурганаас үүдэлтэй гэж байгаа бөгөөд зарим хэсэгтээ үерийн усны түвшин 60см хүртэл нэмэгдсэн байна. Байр, байшин бүхэлдээ усанд автаж оршин суугчид байшингийнхаа дээвэр дээр гарч тэндээсээ хаашаа ч хөдлөх боломжгүй болсныг аврагчид нисдэг тэрэг ашиглан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Энэ бороо цаашид хэдэн долоо хоногоор орох төлөвтэй байгаа бөгөөд цаг уурч Takuya Deshimaru-ийн хэлснээр ” Энэ аадар бороо урьд өмнө орж байгаагүй хүчтэй байна” гэжээ. Одоогийн байдлаар 170 гаруй мянган иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ба цаашид 200 гаруй мянган хүн гэр орноо орхих хэрэгтэй болоод байна. Усны хэмжээ цаг тутам өссөөр байгаа ба сүүлийн 24 цагийн дотор л гэхэд 5-10 см нэмэгдсэн байна. Аадар бороо цаашид ч маш хүчтэй орсоор байх төлөвтэй байгаа нь улам аюултай болж эхэлж байна. Японы ихэнх хотууд үерт автжээ.

150910151439-06-japan-tokyo-flooding-0910-exlarge-169

Б.Нараа

Ugluu-logo20156

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …