Цалин хөлсний хэлэлцээрт тохиролцолд хүрч чадаагүйн улмаас Hyundai Motors пүүсийн үйлдвэрчний эвлэл дахин ажил хаялт зарлахаар болжээ. Үйлдвэрчний эвлэл болон удирдлагууд цалингийн системд шинэчлэл хийх хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн ч, ажилчид 9-р сарын 14-ний өглөө ажил хаялт хийж магадгүй байгаа аж. Hyundai нь ажилласан жил дээр үндэслэсэн цалингийн системийг хэрэгжүүлэх шатандаа яваа пүүс юм. Бараг жил орчмын өмнө ажил хаялт зарлаж байсан үйлдвэрчний эвлэлийнхэн сарын цалин болоод урамшууллыг нэмүүлэх шийдвэр гаргуулахыг хичээж байгаа аж. Ажилчид 4 дэх жилдээ ажил хаялт зарлаж байгаа ч, одоог хүртэл талууд цалингийн хэлцэлд тохиролцож чадахгүй байгаа.
Ажилчид сарын үндсэн цалингаа 7.8 хувиар нэмүүлж, 65 нас хүртэл ажлын байрны баталгаатай байж, өнгөрсөн оны цэвэр ашгийн 30 хувийг хүртэх хүсэлтэй байгаа юм. Үйлдвэрчний эвлэл нь нийт 48 мянган ажилтныг төлөөлж байгаа бөгөөд санал өгсөн 89 хувийн ажилтнуудаас 78 хувь нь ажил хаялт зарлахыг зөвшөөрчээ. Kia Motors компанитай нэг пүүсийн эзэмшилд байдаг Hyundai нь дэлхийд тавдугаарт нэрлэгдэх том автомашин үйлдвэрлэгч юм.
Тус пүүсийн хоёрдугаар улирлын цэвэр ашиг оны өмнөхөөс 24 хувиар буурчээ. Үндэсний валютын ханш нь чангарсан нь ийнхүү ашиг орлого муудаж, буурахад хүргэх шалтгаануудын нэг болжээ.
Б.Бурмаа
эх сурвалж: undesten.mn