Эр хүнтэй гар бариад ял сонсов

ee3ea75d9cefe8bagreatИраны зураач Атена Фаргадани төрийн алба хаагчдыг дооглож зурсныхаа төлөө өдгөө шоронд хоригдож байгаа билээ. Тэгвэл одоо тэр дахиад шүүхэд дуудагдана. Зураач эмэгтэй өөрийн өмгөөлөгч Мохаммед Мохимитэй гар барьсныхаа төлөө ийн дахин ял сонсохоор болжээ.

Өмгөөлөгч нь 29 настай зураач эмэгтэйг шоронд эргэж очих үеэр хоригдол бүсгүй түүний гарыг атгасан аж. Энэ нь Иранд хориотой үйлдэл билээ. Өмгөөлөгч нь ч гэсэн буруудсан гэнэ.

Энэ оны эхээр Фаргаданиг шог зураг зурсных нь төлөө 12 жил, 9 сарын ялаар шийтгэсэн билээ. Зураач бүсгүй Ираны түшмэдүүдийг мич, ямаатай адилтган дүрсэлжээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …