Холливудын болон барууны хэвлэлүүдэд жүжигчин, хүмүүнлэгийн элч Анжедина Жолийн эрүүл мэндийн талаар мэдээлж байна. Нэг хэсэг нь түүнийг нас барсан, Мьянмарт хийсэн түүний айлчлал сүүлийнх нь байсан гэж байгаа бол нөгөө хэсэг нь тэрээр хорт хавдраар өвсөн ч үүнийгээ ихэд нуусан. Хорт хавдартай тэмцсэн ч өнөөдөр бууж өгөхөөс аргагүй боллоо. Түүний хамгийн сүүлд хийсэн Мьямарын айлчлалын гэрэл зургаар бүхий л зүйлийг нь нь харж болно.
Өдгөө 40 настай 169 см өндөртэй ч 37-хон кг жинтэй болсон. Гар хөлний шууг нь харахад нар сар гэрэлтэхээр турж эцсэн, царай нь цонхийсон нь үнэхээр хүнд өвчиндөө шаналж байгаагийн шинж гэж дүгнэсэн байна. Мьянмарт айлчилснаас хойш Жоли олны өмнө харагдаагүй байна.
Мөн эхнэрийнхээ энэхүү шаналсан царай, турж эцэж байгааг харж байгаа Брэд Питт байнга гунигтай байх болсон гэдгийг ч сэтгүүлчид анзаарчээ. Сүүлийн хоёр жилд эрүүл мэнд нь огцом доройтсон ч хүмүүнлэгийн үйлс, кино урлагтаа зүтгэсээр байгаа Жолигийн зориг тэвчээр, хүсэл тэмүүлэлийг хэвлэлийнхэн төдийгүй фенүүд нь шүтэн биширч байгаагаа илэрхийлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN