АНУ-ын элчин сайд руу халджээ

12007169_889766514436527_2138511212_nАНУ-ын элчин сайд Марк Липпэрт Өмнөд Солонгост айлчлал хийж байхдаа халдлагад өртжээ. Гэмт этгээдийг Ким Ки Жо гэдэг бөгөөд 56 настай, өмнө нь хүн амины хэргээр шоронд хоригдож, 12 жилийн ял эдэлсэн байна. Элчин сайдыг Сөүл зочид буудалд өглөөний арга хэмжээнд оролцож байх үед уг хэрэг болсон бөгөөд Марк Липпэрт нүүр, гарандаа шархдан 80 оёдол тавиулахаар болсон байна. Ким Өмнөд Солонгосын АНУ-тай хамтарч цэргийн сургуулилт хийж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж элчин сайд руу халдсан бөгөөд харин амь насанд нь заналхийлээгүй хэмээжээ. Прокурорын хэлж буйгаар Элчин сайдыг хэт хүчтэй дайрч гэмтээсэн бөгөөд хутганд ямар нэгэн хор байсан эсэхийг судалж байгааа ажээ. Ноён Липпэр тав хоногийн турш эмнэлэгт хэвтсэн байна.

Тэрбээр үүрэгт ажилдаа эргэн ороод энэ үйл явдлаас болж хоёр улсын харилцаанд ямар нэгэн сэв суухгүй хэмээн мэдэгджээ.

11995502_889766511103194_1869329413_n 11997299_889766517769860_823199207_n

А.Уянга

Ugluu-logo20153

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …