Сингапурын сонгуульд эрх баригч нам ялах төлөвтэй байна

11997840_889772504435928_1348908445_nСингапурт болж байгаа сонгуульд эрх баригч Ардын Үйл Ажиллагааны нам ялах төлөвтэй байна. Гэхдээ түүхэнд анх удаа сөрөг хүчний намын нэр дэвшигчид бүх тойрогт өрсөлдөж байгаа бөгөөд ингэснээр олон суудал авах боломж бүрдэж байгаа аж. Мөн  Ерөнхий сайдын эцэг, Ардын Үйл Ажиллагааны намыг үндэслэгч, төрийн эрхийг олон жил барьсан удирдагч Ли Куан Евыг нас барснаас хойш анх удаа сонгууль болж байгаа юм.

1965 онд Сингапур улс тусгаар тогтносноос хойш одоогийн эрх баригч нам бүх сонгуульд ялалт байгуулж байсан билээ. Энэхүү нам нь хүн ам ихтэй, хурдацтай хөгжиж байгаа Сингапурийн төрийн эрхийг хатуу чанга барьсаар ирсэн юм. Гэсэн хэдий ч цагаачлал, дэд бүтэцтэй холбоотой асуудлыг зохицуулах тал дээр сулхан ажилладаг байна. Намын хамгийн гол өрсөлдөгч нь өнгөрсөн оны сонгуульд 87 суудлаас 7 суудлыг нь авч чадсан Ажилчны Нам ажээ.

11992045_889772507769261_2105953015_n 11994471_889772497769262_244034258_n 11992253_889772501102595_99210190_n

А.Уянга

Ugluu-logo20153

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …