Өнгөрсөн хавар өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 2 дахин бага төгсөгч ЕБС төгссөн. Тиймээс улсын, хувийн гэлтгүй аль ч сургуульд элсэгч бага байгаа аж. Ялангуяа хувийн их дээд сургуулиуд зарим ангиа энэ жил хаасан байна. Энэ жил элсэгчдийн тоо бага байгаа нь их дээд сургуулиудын амин цэгийг хөндөж байна. Тиймээс ч төлбөрөө нэмж, орой, эчнээ ангиуддаа оюутан элсүүлж, босго нь оноо нь хүрэхгүй байсан ч элсэгчдийг бүртгэж, өөрийн байртай бол зарим хэсгээ бусдад түрээсэлж, зарим ангиа хааж, аль болох амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа аж. 2009 онд улсын хэмжээнд 200 гаруй их дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэхдээ одоо энэ тоо багасч, 100 орчим л их, дээд сургууль тунан үлджээ. Тэгвэл хувийн улсын гэж гэж сургуулиудыг ялгахаас илүү төр бодлогоор дээд боловсролын системийг дэмжин ажиллах ёстой гэж зарим эх сурвалж үзэж байгаа юм. Өнгөрсөн хавар төрийн өмчийн 15 их дээд сургууль коллежид 15785 оюутан, хувийн хэвшлийн 72 их дээд сургууль коллежид 10500 оюутан элсүүлэхээр хяналтын тоог гаргаж өгч байсан юм.
Түлхүүр үгмэдээ
Санал болгох мэдээ
Орон сууцанд гал гарч 48 настай эрэгтэй амиа алджээ
Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан …