Леонардо Ди Каприо “Оскар” авдаггүй шалтгаан

a3621987c7598350original“Оскар” бол алдартай жүжигчин хүнд зайлшгүй байх ёстой шагнал. Гэсэн хэдий ч зарим нэг авъяаслаг, үнэхээр чадвартай жүжигчид энэхүү шагналыг авч чадаагүй байдаг. Тухайлбал, Жони Дэпп, Брэд Питт, Жим Керри зэрэг олон жүжигчин байна. Тэдний дунд Леонардо Ди Каприо ч багтдаг билээ. Саяхан америкийн“ya-hoo.com” сайт алдарт жүжигчний “Оскар”-ын шагнал авдаггүй шалтгааныг нэрлэжээ. Үүнд:

 

Тэр бол азгүй нэгэн – Тэрбээр шилдэг эрэгтэй жүжигчин номинацид хоёр ч удаа нэр дэвшиж байлаа. Өнгөрсөн жил ч гэсэн тэрбээр энэхүү эрхэм шагналыг өөр нэгэнд алдчихсан. Энэ нь түүнийг олон нийтэд азгүй нэгэн гэдгийг батлах шиг болов.

 

Тэр хэтэрхий сайн эерэг дүрийг бүтээдэг– Тэр анхнаасаа л эерэг дүрээр үзэгчдэд танигдсан. Леонардо муу дүрд ч гэсэн тоглож байсан. Гэхдээ түүний тоглосон киноны олонхид нь тэр эерэг, сайн залуугийн дүрийг бүтээсэн байдаг билээ.

 

Түүний амжилтыг хамтран тоглосон жүжигчид нь хаачихдаг – Леонардогийн нэр оролцсон кино болгон сайн болох албагүй. Гэтэл үзэгчид, шүүмжлэгчид тэгж боддоггүй бололтой. Тэр хэчнээн сайн тоглосон ч бусад жүжигчний жүжиглэлтээс хамаараад шүүмжлэгчид түүнд сайн үнэлгээ өгч чаддаггүй байх тохиолдол гардаг байх. Зарим үед тэр дэндүү сайн хамтрагч учраас өөр жүжигчний чадварыг шүүмжлэгчид олоод харчихдаг байна.

 

Түүний харц– Магадгүй түүний царайг сөрөг дүр бүтээхэд тохирохгүй гэж үзэх олны бодол “Оскар”-ын шагнал авч чадахгүй байх хамгийн том шалтгаан байх гэж тус сайтынхан үзсэн байна. Одоо ч гэсэн өөрийн сайхан дүр төрхөөсөө болж түүнтэй адил олон жүжигчин “Оскар”-ыг авч чадахгүй байгаа билээ.

 

Г.Сүрэн

unen.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …