Энэ жилийн хувьд Жоржиа мужийн мисс 21 настай Бетти Кэнтрелл бусдаасаа илт давуу байж, ялагчийн титмийг хүртсэн байна. АНУ-ын миссийн титмийн төлөө энэ жил 50 мужийн 52 гоо бүсгүй өрсөлджээ.
АНУ-ын мисс Бетти Кэнтрелл 1994 оны есдүгээр сарын 1-нд Жоржиа мужид төржээ. Эдүгээ 21 настай. Миссийн титмийг зүүж чадсан Бетти 40 мянган ам.доллараар шагнуулж, мөн дээр нь дэлхийн даяар аялах эрхтэй боллоо.
Тэрбээр миссийн титмийг гардах мөчдөө “Би одоо хүртэл итгэж чадахгүй байна. Баярлалаа гэхээс өөр юу хэлэхээ ч мэдэхгүй байна” хэмээжээ.
Тэрбээр Жоржиа мужийн Мейкон хот дахь Мерсерийн их сургуульд урлагийн чиглэлээр суралцдаг байна. Жоржиа мужид АНУ-ын миссийн титмийг 1958 оноос хойш анх удаагаа Бетти авчирч чаджээ.
Эх сурвалж: www.mminfo.mn