Үгүйсгэл дунд Жанжины талбай хэлмэгдэв

e76dfde6ae006c96great Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгохоор дөнгөж сая НИТТХ-аас шийдвэр гаргасан гэнэ. Одоо тун удахгүй жанжины хөшөөг Лениний хөшөө шиг буулгаад, нэг газрын хашаанд хог шиг хаях юм байна л даа… Ингэж арай л болохгүй ээ. Түүхэн хүнийг ингэж арчиж болно гэж үү?

Хоёр намын нэгнээ үгүйсгэх үгүйсгэл дунд Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг бүдэгрүүлэх ийм том буруу шийдвэр гаргаж байгаа нь ямар харамсалтай. Хэдий Сүхбаатарын хөшөөнд хүрэхгүй зөвхөн нэрийг нь л өөрчилнө гэж байгаа ч тун удахгүй “нэр болоод талбайн зохион байгуулалт авцалдахгүй байна” гэсэн шүү юм яриад л аваад явчихана шүү дээ… мэдэхгүй хэн байхав.

Миний мэдэхийн л гадны улс оронд иймэрхүү улс үндэстэнд нийтэд нь хамааралтай асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдээсээ санал авдаг, тэдний санаа бодлыг шийдвэртээ тусгаж үздэг санагдана. Гэтэл урьдчилан юу ч мэдэгдээгүй байж байгаад л иргэдийг төлөөлж байгаа тэр хэдэн нөхдүүд нь дур мэдээд шийдвэр гаргачих юм. Тэр шинэчлэлийн засгийн газрын иргэдийнхээ дуу хоолойг сонсож, шийдвэр гаргана нтр гээд байсан хаа байна аа…

Хэдий Чингисийн Монгол гэж ярьдаг, дэлхийд Монголчуудыг Чингис нэрээр нь мэддэг хэмээн ярьдаг ч нэг зүйл рүү хэт туйлшрах нь хэр зүйтэй вэ?

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …