Хачирхалтай хоббитой Холливудын 10 алдартан

f2004d47e51d15b22f0dcb5fc5535e9d

Хүн бүрт хүссэн үедээ хийхийг хүсдэг дуртай зүйл гэж бий. Энэ ойлголтыг хобби гэж нэрлэсээр багагүй хугацаа өнгөрчээ. Тэгэхээр хүн болгон хоббитой гэсэн үг.

Алдар нэртэй, төгс төгөлдөрт ойрхон олны танил хүмүүс ч гэсэн эгэл бидэнтэй л ижил хоббитой. Тухайлбал нэрт жүжигчин Nicole Kidman зоос цуглуулах хоббитой бол Tom Cruise, Will Smith нар туялзуур сэлмээр хичээллэх дуртай.

Johnny Depp: Барбигаар тоглох

9816d9e60f60c913f9d95730a94239d2

Тэрээр хүүхдүүдтэйгээ Барбигаар тоглох нь амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг гэж үздэг. Охидтойгоо багаас нь Барбигаар тоглосон Johnny Depp Барбиндаа төрөл бүрээр хоолой оруулж жүжиглэдэг ч охид нь аавынхаа унаган хоолойнд хамгийн их хайртай. Мөн түүнчлэн тагтааны араг яг цуглуулах хоббитой гэнэ.

Mila Kunis: World of Warcraft тоглох

cfb9e2964bb495ae22f2674c2854152d

Mila Kunis видео тоглоомын талаар багагүй мэдлэгтэй нэгэн юм. Тэрээр World of Warcraft – нд нугасгүй гэдгээ Jimmy Kimmel Live! ярилцлагын шоуны үеэр дэлгэжээ.

Angelina Jolie: Чинжаал хутга цуглуулах

82f2df848a672e4a5748ed17dd4e40fc

11, 12 настайгаасаа чинжаал хутга цуглуулж эхэлсэн хоббиных нь эхлэлийг ээж нь тавьж анхных нь чинжаал хутгыг бэлэглэж байсан гэнэ. Сонирхуулахад өргөмөл хүү Maddox Jolie – Pitt нь ч гэсэн ийм хоббитой хэмээн W сэтгүүлд бичжээ.

George Lucas: Хэрэм тэжээх

f6259355d2197f6355969dd20ef4f5e6

Нэрт найруулагч George Lucas киноноос гадна чөлөөт цагаараа гэрээ тохижуулах, дугуй унах мөн хамгийн сонирхолтой нь хэрэм тэжээх хоббитой гэнэ.

Mike Tyson: Тагтаа уралдуулах

239384cbc6c9655e99ffb73ae8f187cb

Нэгэн цагт дэлхийн хамгийн муу хүнээр өргөмжлөгдөж байсан тэрээр тагтаа уралдуулах өвөрмөц хоббитой бөгөөд найман настайгаасаа тэжээж эхэлжээ. Нэгэн ярилцлагадаа тагтаа сургана гэдэг тулаанд бэлдэж байгаа мэт байдаг. Чи өглөө бүр тагтаагаа 32 км – 112 км зайд уралдаж нисэхэд нь сургах ёстой гэсэн юм.

Claudia Schiffer: Шавж цуглуулах

e5a714caaac39104f61c6a37006578bb

Загвар өмсөгч Claudia Schiffer шавж цуглуулах хоббитойгоос гадна төрөл бүрийн шавжны зурганд нугасгүй. Мөн түүнчлэн шавжны дүрстэй аксессуар хүртэл цуглуулдаг. Түүний хувьд хамгийн онцгой шавж нь аалз бөгөөд багадаа аалзны тор гялтганан харагдахад дуртай байсан гэнэ.

Simon Cowell: Модонд авирах

e4ee85111637da46130187b68ecb25a6

Английн продюсер, авьяастнуудын эрэлд гарсан алдартай шоунуудын шүүгч Simon Cowell өдөр бүр модонд авирах хоббитой тухайгаа GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Мөн түүнчлэн хүүхэлдэйн кино үзэх дуртай бөгөөд The Flinstones зэрэг хөгжилтэй хүүхэлдэйн кинонуудыг өглөө бүр үзэх нь надад эрч хүчийг өгдөг гэсэн байна.

David Arquette: Юм нэхэх

66b12cbf985cd00c821ce0eb432204e9

Америкийн жүжигчин, кино найруулагч, загвар зохион бүтээгч David Arquiette нэхмэл эдлэлд хоббитой буюу тэднийгээ өөрийн гараар нэхэх дуртай гэнэ. Нэг нэхээд эхэлчихвэл бараг 17 цаг тасралтгүй нэхээд суучихдаг гэнэлээ. Түүний нэгэн адил дуучин Geri Halliwell, жүжигчин Russell Crowe нар ч гэсэн юм нэхэх хоббитой ажээ.

Justin Bieber: Рубикийн шоо эвлүүлэх

1c17292779ae56319f775e5de1c9be7d

Дуучин Justin Bieber – ийг рубикийн шоо эвлүүлэх хоббитой гэдэгтэй маргах хүн олон ч энэ бол түүний олон сонирхолтой хоббины нэг юм. Тэрээр рубикийн шоог хоёр хүрэхгүй минутын дотор эвлүүлж чаддаг цөөнгүй хоббитоны нэг юм.

Tom Hanks: Бичгийн машин цуглуулах

0b051c39f01a0bbe38f97fe6d0e3ba09

Tom Hanks – ийн цуглуулганд 1940-өөд оны үеийн 200 гаруй бичгийн машин бий. Тэдгээрийн ихэнх нь одоо ч ажилладаг бөгөөд хаашаа ч явсан нэг юм уу хоёрыг нь байнга авч явдаг гэнэ. Энэ тухайгаа тэрээр Live with Regis & Kelly ярилцлагын шоуны үеэр ярьжээ.

Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …