Чилид нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ

1b7d691a403b7ce2311dc9d6ae3eb48eoriginal

Чилийн төв хэсэгт /IX.16/ 8.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс онц байдал зарлаад байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 11 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлтийн голомт нийслэлээс баруун зүгт 232 км орчим зайтай далайн эргийн 10 км-ийн гүнд байсан юм. Газар хөдлөлтийн голомт нийслэлттэй ойр байснаас Сантьяго хотод чичирхийлэл хүчтэй мэдрэгджээ. Гурван минут орчим үргэлжилсэн 8.3 магнитудын газар хөдлөлтөнд 500 гаруй байшин барилга гэмтэж, нурсан байна. Мөн 90 мянга орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелет өчигдөр газар хөдлөлтийн гамшигт өртсөн Кокуймбо хотноо очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Харин өнөөдөр /IX.18/ Чили даяар газар хөдлөлтийн дараах цэвэрлэгээг эхлүүлсэн байна.

7ed63b0f9f01049e9bef214ec226e133original

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Чили, Перу, Хавай, Калифорни, Шинэ-Зеландын эрэг дагуу цунамийн гамшиг үүсч магадгүйг сэрэмжүүлж байв. Газар хөдлөлтийн голомтод ойр Чилийн далайн эрэг дагуу далайн давалгаа 4.7 метр байсан бол алс холын Аляскад хагас метрийн өндөртэй давалгаа үүсчээ. Чилид болсон 8.3 магнитудын газар хөдлөлт энэ оны хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна.  Өмнө нь 2010 онд Чилид 8.8 магнитудын газар хөдлөлт болсноос 500 гаруй хүн амь үрэгдсэн аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …