Трампын ээж цагаач байжээ

fad42929ee2458a4great
Тэрбумтан, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зүтгэж байгаа Дональд Трамп одоо хэвлэлийнхний гол хүн болоод байгаа билээ. БНН-ын шуугиан тарих дуртай гишүүн өдөр болгон шахуу дуулиан тарьж байгаа. Нэгэн хэвлэл түүний амьдралыг товчлон өгүүлсэн сонирхолтой нийтлэлийг тавьжээ. Цагаачидтай ширүүн тэмцэл өрнүүлэхийг уриалдаг Трамп өөрөө цагаачдын гэр бүлээс гаралтай юм. Түүний ээж Америкт Шотландаас ирсэн аж.

1. Дональд цахилгаан шатанд суух дуртай. Цахилгаан шатыг тэрбээр хүн төрөлхтөний хамгийн ололтот амжилт гэж үздэг байна.
2. Тэр өөрөө хувцсаа цэвэрлэдэг бөгөөд эхнэр нь үсийг нь засдаг аж.
3. Жимстэй, цөцгийтэй зайрмагт нугасгүй гэнэ.
4. Албан тасалгаандаа интернэтийг хэрэглэдэггүй.
5. Өрөөнд нь толь, сандал зэрэг эд зүйлс дүүрэн бий. Дотоод заслыг нь байнга сольдог байна.
6. Өрөөнд нь мөн Shaq гутал нөөцөнд бий.
7. Амттанд, тэр дундаа чихрэнд нугасгүй.
8. “Иргэн Кэйн” кинонд их дуртай.
9. Өрөөнөөс гарахдаа үргэлж гэрлээ унтраадаг.
10. Хүмүүсийн намтар, түүх цадиг, “Нью-Йорк Пост” сонины зургаадугаар нүүрийг унших дуртай.
11. Цай, кофе, согтууруулах ундааг хэрэглэдэггүй.
12. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай.
13. Хотын гадна гараад машин жолоодох дуртай.
14. Пиццаны хачрыг нь идэхээс биш гурилыг нь амсдаггүй.
15. Ээжийнхээ уугуул нутаг Шотландад их хайртай. Тэнд очиж гольф тоглох их дуртай.
16. Ярилцагч хүнээ асуултаар булдаг заншилтай.
17. Их нээлттэй хүн.
18. Гамбургерт нугасгүй.
19. Оройн зоогийг гэртээ барихыг эрхэмлэдэг.
20. Төрсөн өдрөөр нь эгч Марианна нь түүний дуртай хоол болох махан ороомгийг жигнэдэг.
21. Алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой.
22. Хэлэх дуртай үгсийн нэг нь “Чи халагдсан”.
23. Өөрийгөө эгэл дарууд тооцдог.

Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …