Туркийн эрэгт цагаачдын завь гатлага онгоцтой мөргөлдсөнөөс 13 хүн амь үрэгдсэний дөрөв нь хүүхэд байжээ. Цагаачдын завь Грекийн арлыг зорин явж байхдаа Канаккале боомтын ойролцоо гатлага онгоцтой мөргөлдсөн аж. Туркийн албаныхан осол гарсан далайн хэсэгт нисдэг тэрэг, зургаан завиар аврах ажиллагаа явуулж байна. Ослоос найман хүнийг аварч гаргажээ.
Үүний зэрэгцээ Европын өмнөд хэсэгт цагаачдын хэт урсгалаас үүдэлтэй хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Унгар нь өнгөрсөн долоо хоногт хилээ хааснаас болж цагаачид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, олон хүн гэмтсэн юм. Үүний зэрэгцээ Унгар, Польш, Словак, Чех улсын гадаад хэргийн сайд нар өнөөдөр /IX.21/ цагаачдын хямралын асуудлаар хуралдахаар болжээ.
АНУ-ын зүгээс хямралд туслах үүднээс энэ онд 70 мянга, ирэх онд 85 мянга, 2017 онд 100 мянган цагаачийг хүлээн авахаа мэдэгджээ.
Эх сурвалж: news.mn