Рианна Тэйлор Свифттэй хамт тайзан дээр гарахгүй

Rihanna-and-Taylor-Swift-at-MTV-Europe-Music-Awards-2012-300x225Америкийн дуучин Тэйлор Свифт өөрийн тоглолт дээрээ алдартнуудыг байнга урьж оролцуулдаг билээ. Тэрбээр нэрт дуучидтай хамт тайзан дээр гарч, цугтаа дуулахыг хүсдэг нэгэн. Түүний тоглолт дээр Селена Гомес, Жастин Тимберлэйк, Жулия Робертс, Лиза Кудроу зэрэг алдартнууд ая дуугаа өргөж байсан юм. Харин дуучин Рианна түүнтэй хамт дуулахаас татгалзжээ.

Рианна энэ талаар ярихдаа Тэйлор тэр хоёрын хамтын ажиллагаа боломжгүй зүйл гэдгийг онцлов. “Үүнийг боломжтой зүйл гэж би бодохгүй байна. Энэ нь ямар ч утгагүй хэрэг байх болно. Би үүнийг хүсэхгүй. Бид хоёрын сонсогчид огт өөр хүмүүс байдаг. Тэр шүтэн бишрэгчиддээ сайнаар үлгэрлэдэг бол харин би бол үгүй” хэмээн Рианна хэлжээ.

Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …